Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.
Энэ сарын 10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн “Хангарьд” ордонд болох уг тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт зохион байгуулж байгаа аж.
Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, “Хангарьд” спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз Орхон аймгаас шууд дамжуулан үзүүлэхээр болсон.
Эрэгтэй долоо, эмэгтэй долоо мөн эрэгтэй, эмэгтэй багийн аваргууд тус тус тодорно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.