2008 оны долоодугаар сарын 1-нд албан үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд хандаж захидал хүргүүлжээ.
Тэд захидалдаа “Цагдаагийн ажилтнуудыг 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан дөрвөн хүний хэрэгт буруутган бүтэн гурван жил гаруйн хугацаанд шалгаж цаг хугацаа хийгээд сэтгэл санааны асар их хохирол амсууллаа.
Сонгууль будлиантсан гэдгээр жагсаал цуглаан зохион байгуулж, улс төржүүлэн, улс олон нийтийн өчнөөн хөрөнгийг шатааж сүйтгэсэн хүмүүс өнөөдөр ямар ч хариуцлага үүрээгүйгээр барахгүй “Жагсаал цуглаан хийж үймээн самуун дэгдээсэн бидний зөв, үүргээ биелүүлсэн цагдаа хүчний байгууллагынхан буруутай” гэсэн байдлаар асуудалд хандаж, нийгмийн сэтгэлзүйг өөр зүгт хандуулахыг зорих боллоо.
Өнгөрсөн долоо хоногт Ж.Батзандан “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа “Өршөөлийн хууль”-д хамруулсан хэргийг хэн дуртай нэг нь шалга гэхээр сэргээдэг зүйл биш” хэмээн онцолсон. Тиймээс үнэхээр хууль зөрчиж асуудалд хандаж байгаа биш л бол цагдаагийн алба хаагчид бидэнд холбогдуулан шалгасан хэргийг “Өршөөлийн хууль”-д хамрагдсан гэдгийг та мартах учиргүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та Монгол Улсын мэргэшсэн туршлагатай хуульчдын нэг. Тиймээс тухайн үед салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд, салбарынхаа төлөөлөл болсон төрийн цагдаа бидний хэлмэгдэж байгаа энэхүү асуудалд хөндлөнгөөс хандахгүй хэмээн найдаж байна” гэжээ.
Н.Мөрөн
Холбоотой мэдээ
Comments are closed.