antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2016 5 comments

Тосонбумбын нурууг мартагнуулж байгаад “шарж” идэхээр зэхэв үү?

нийтлэсэн Admin

 

Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад оруулна гэж салбарын сайд нь мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлээ  “Ирвэс хамгаалагч сан”-гийн биологич залуугийн үхлийн  дараахан хийсэн билээ. Саяхан тэрээр “Ирвэс хамгаалагч сан”-гийн хамт олон, талийгаач залуугийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн тухай сүртэй мэдээлэл цацагдаж байв.

Нэлээд эртнээс яригдаж буй энэ асуудал  биологич залуугийн учир битүүлэг үхэлтэй холбогдуулан олны анхааралд орсон гэж болно. Улмаар олон нийт шинэ жилийн баярын  бужигнаан дундуур Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад орсон мэтээр ойлгосон гэж ч болно.

Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ  засгийн газар  Тосонбумын нурууг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, Тосонбумбын нуруунд одоо дахин лиценз олгогдохгүй. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулахгүй. Гэхдээ энэ нь тодорхойгүй хугацаанд л Тосонбумын нурууг хэсэг чөлөөлнө гэсэн үг юм. Түүнчлэн Тосонбумын нуруунд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензүүд цуцлагдахгүй.

Өөрөөр хэлбэл, Тосонбумын нуруунд  лицензтэй уул уурхайн компаниудын лиценз хэвээр хадгалагдана гэсэн үг юм. Ингэснээр тэдэнд  засгийн газар улсын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тэр цаг үеийг хүлээгээд, лицензээ хадгалж байх алтан боломж бүрдсэн байна.

Энэ талаар УИХ-ын О.Баасанхүү “Уул уурхайн сайд Р.Жигжид Тосонбумын нурууг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг засгийн газарт тавьсан. Р.Жигжид Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авах шаардлагагүй гэж хуралдаан дээр мэдэгдсэн юм билээ. Энэ асуудлыг бид дахин сөхөх болно” гэсэн тодруулга өгсөн юм.

Ийнхүү Засгийн газар Гацууртыг  хэсэг хугацаанд  дарж, дахин эргэлтэд оруулах  асуудлаар улайрах болсонтой нэгэн адил Тосонбумбын нурууг мартагнуулах замаар  алсдаа шарж идэх жагсаалтдаа оруулсан бололтой.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Монгол улсын иргэн (January 06, 2016 11:06:27 am )

    Гурвантэс сумын иргэдийг оны өмнө Ажнай хэмээх УИХ гишүүн Дашдэмбэрэлийн Батэрдэнэ өөрийн гар хөл бологч Аймгийн ИТХ тэргүүлэгч Түмэндэлгэрээр жүжиг тоглуулан хуурч Тусгай хамгаалатанд авсан мэтээр ойлголт өгч төөрөлдүүлж Тусгай хэрэгцээннд авснаа нууцалж Ерөнхийлөгч Элбэгдоржтой нийлж удахгүй өөрсдийн талын хүмүүсийн нэр дээр лицензийг шилжүүлэн авахаар нууц төлөлвлөгөө боловсруулсан гээд хүмүүс яриад байсан үнэн бололтой

  • zochin (January 06, 2016 12:56:02 pm )

    sain bna uu . umnugovi aimgiin gurvantes sumiin irgede ta narig huurch bga yum bishv erin nutag ornihoo tuluu temtseh tsag bolson yum bishv de uugan mongolchuud bid evtei bhdaa hvchde gedeg bha vnen biz de

  • zochin (January 06, 2016 12:58:46 pm )

    gurvantes sumaar dvvren hujaa nar bh yum ter chigeerei hujaa hyatad ulsin neg muj yum u da gurvantes sum

  • Shaa (January 06, 2016 10:11:29 pm )

    Muu omhii 76 songuuli bolj hurdhan angijrah yumsan ta naraas

  • zochin (January 07, 2016 8:17:51 pm )

    Litsenztei humuusiig tamlaad uzvel…….

antalya rent a car