Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдсэн, тvvнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хєрєнгийг хурааж, арваас дээш арван таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ. Ямартай ч тvvнийг татвараас зайлсхийсэн, бусдын эд хєрєнгийг залилан мэхэлж авах гэсэн хоёр зvйл ангиар шалгах болжээ. Бидэнд олдсон мэдээллээр тvvнийг МИАТ-ийн мєнгє угаасан хэрэгт холбогдон ял шийтгvvлсэн Ч.Хоролсvрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж байгаа бол татвараас зайлхийсэн гэх асуудал нь єєрийнхєє эрхлэн явуулдаг хуулийн фирмийнхээ vйл ажиллагааны талаар татварын газарт vнэн зєвєєр мэдvvлэлгvй улсад vлэмж их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Тvрvvч нь 1-р нvvрт Хэрвээ уншигчид санаж байгаа бол тэрбээр 2013 оны есдvгээр сард Иргэний нисэхийн ерєнхий газрын дарга асан С.Батмєнх нарын мєнгє угаасан гэх хэрэгт холбогдож цагдан хоригдож байсан удаатай. Тодруулбал, С.Батмєнх нарын 5-6 хvнийг шалгаж байх явцад Б.Батзаяаг сэжигтнээр тооцож зайлшгvй цагдан хорих шаардлага гарсан гэдгийг АТГ-ын Мєрдєн шалгах албаны дарга Э.Амарбат нэгэнтээ мэдээлж байсан юм. Тvvнчлэн тvvнийг дээрх хvмvvсийн хэрэгт хамаатуулан шалгаж байснаас гадна мэргэжлийнхээ ёс зvйг зєрчиж vйлчлvvлэгчдийнхээ мэдээллийг бусдад худалддаг хэмээн буруутгасан тухай мэдээлэл ч хэвлэлээр гарч байсан. Ямартай ч нэртэй ємгєєлєгч зартай хэрэгт холбогдсон нь олон хvний анхаарлыг татаад зогсохгvй Б.Батзаяа гэж яг хэн юм бэ гэсэн асуулт нийгэмд бий болоод байна. Тэрбээр ємнє нь МАН-ын бага хурлын гишvvн, мєн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны удирдах зєвлєлийн гишvvн гэсэн гуншинтай байж байгаад 2013 онд ИНЕГ-ын удирдлагуудын хэрэгт холбогдсноос болж НАМЗХ-ныхон удирдах зєвлєлийн гишvvнээс хасч байжээ. Ямартай ч тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, 2003 оноос “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийг байгуулж, дотоод гадаадын хуулийн этгээд, байгууллага, иргэдэд хууль зvйн мэргэжлийн vйлчилгээ vзvvлж эхэлсэн. Уг фирм нь олон улсад хараат бус байгууллагын чансаагаар Монголын хуулийн фирмvvдийг тэргvvлж, гадаадад хамгийн нэр хvндтэй, найдвартай, туршлагатай хуулийн Монгол фирм гэсэн vнэлгээг удаа дараа авч байсан аж. Тvvнчлэн тус хуулийн товчоо нь Дэлхийн болон Азийн ємгєєлєгчдийн холбооны гишvvн гэдгээрээ нэлээд єндєр тєлбєртэйд тооцогддог байсан байна. Ийм л намтартай нэгэн эрхэм єнєєдєр намынхаа ах нар болон залуусыг хєлдєє чирч бас л дуулиан шуугиан тарьж эхэллээ. Уг нь Б.Батзаяа монголын нэр нєлєє бvхий эрхмvvдээр бамбай хийж тэдэнтэй гайгvй сайн дотно нєхєрлєдєг ч тэрбээр энэ удаа яалт ч vгvй хуулийнхны гарт час хийсэн баримттайгаар ганцад хоригдох боллоо гэсэн vг. Гашуун болов ч vнэнийг хэлэхэд МАН-ын гишvvн, лидер боловсон хvчин хэмээн нэрлэгдэж явсан Б.Батзаяа нь улсад vлэмж их хэмжээний хохирол учруулаад зогсохгvй бусдыг залилж байгаа нь тус намынханы “Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр” хэмээн сайрхдаг єнєєх гоё vгс нь хааччихав аа гэмээр. Тvvнчлэн энхийн цагаан тагтаа шиг аягладаг “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны нvvр царай болсон єнгєлєг, мєнгєлєг залуус нь хvртэл єєрсдийнхєє чадлаар биш баян эцэг эхээрээ овоглож нам дотроо хун тайж, гvнжvvдийг бий болгож ухаанаараа бус эд хєрєнгєєрєє уралддаг болсон гашуун vнэн. Тэр ч байтугай ємнє нь 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах vед 14 тэрбум тєгрєг сох дутсан. Энэ мєнгийг тус банкны нягтлан бодогч асан, МАН-ын гишvvн Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшиж аавынд хvртэл ороод гарсан.Мєн “МИАТ” компанийн таван тэрбумын хэрэгт МАН-ын гишvvн Баатарсайхан, Баатарсvрэн, УИХ-ын гишvvн Сv.Батболд гээд олон нэрс цааш хєврєх болно. Энэ мэтчилэн МАН-ын улаан батлахыг євєрлєєд, мєнгє хєрєнгєтэй холбоотой хэрэгт орооцолдсон хvмvvс олон бий. Тэгэхээр тус намын залуу vе нь эхнээсээ єнгє мєнгєний солиоролд орж булингартан сонгуулийн чимээ ойртсон энэ цаг vед намынхаа нэр хvндийг шавар шалбаагт хутгаж байгааг Б.Батзаяагийн удаа дараагийн болчимгvй vйлдлvvд нь гэрчилж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх. Эцэст нь хэлэхэд монголын нэртэй ємгєєлєгч зартай хэрэгт холбогдож сонгуулийн чимээнээр хєдєє орон нутагт давалгаалж буй ах нарынхаа хийж буй ажлыг нэг мєсєн хєнтєрч орхих бололтой. Ямартай ч бид дараагийн дугаартаа тус намын залуусын гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл болон Б.Батзаяагийн єєр нэгэн гэмт хэргийн талаарх мэдээллийг vргэлжvvлэн хvргэх болно. Vргэлжлэл бий…. |
Холбоотой мэдээ
-
Дэмжигч (January 06, 2016 9:27:17 am )
Өмгөөлөгч Батзаяагийн нэртэй өмгөөлөгч гэж юу байсан юм бээ, Жинхэнэ ёс зүйгүй луйварчин өмгөөлөгч шүүдээ, Ашигт малтмалын лицензийн наймаачидтай хүйн холбоотой байсан, Тэдний луйварыг л сайн өмгөөлдөг байсан, Мөн авилгалын зуучийг жинхэнэ хэрэгжүүлдэг байсандаа, Болждээ, Харамсалтай нь АТГ эцсээ үзэж хэрхэвч чадахгүй нь харамсалтай
-
Зззочиночинкочиночинзочин (January 06, 2016 12:07:10 pm )
Бусад шударга өмгөөлөгчдийнхөө нэрийг баастаж байна даа.
-
ЗОЧИН (January 06, 2016 3:04:04 pm )
ХӨГИЙН ГАР
3 Comments