ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд улсын нь бүрэн бүтэн, иргэдийн аюулгүй байдал, эдийн засгийн гэх мэт салбаруудад хор хөнөөл учруулж болзошгүй, зайлшгүй анхаарах “9 асуудал”-д гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, тус улс 2016 онд доорх асуудалд голчлон анхаарлаа сайтар хандуулж, ямарваа асуудлыг урьдчилан таслан зогсоох, улам сайжруулах ёстой юм.
1. “Өнгөт хувьсгал” болон ОХУ-ын аюулгүй байдлыг авлига хээл хахуулиар дамжуулан сулруулж, уламжлалт үнэт зүйлсийг устгаж болзошгүй
Үүнд улсын нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг алдагдуулах, улс төрийн үйл явцыг тогтворгүй болгох зорилготой баримт бичгийг үйлдэгч үндэсний, шашны хэт үзэл суртал, гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагууд, нийгмийн бүлэглэл, хувийн хэвшлүүд багтана.
2. АНУ-ын биологийн зэвсгийн аюул заналхийлэл
Цөмийн зэвсэг эзэмших улс орнуудын тоо нэмэгдэх эрсдэлгүй байгаа. Гэвч улс орнууд хими, биологийн зэвсэг ашиглах явдал эрс нэмэгдсэн байна. “АНУ-ын цэргийн биологийн судалгааны сүлжээ ОХУ-ын хөрш зэргэлдээ улс орнуудын нутаг дэвсгэрт тэлсээр байна” гэж мэргэжилтнүүд анхааруулсан. “ОХУ бие даасан гадаад, дотоод бодлогынхоо хүрээнд АНУ болон тэдний холбоотнуудтай идэвхтэй уулзалт хийж байна.
3. НАТО-гийн тэлэлт
Умард Атлантын эвслийн урьдчилсан баримт бичгийн дагуу НАТО ОХУ-ын хил рүү ойртож байна. Гэсэн ч ОХУ-ын хувьд НАТО, АНУ, Европын холбоотой яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, алан хядах ажиллагаатай тэмцэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын гэрээ хэлэлцээрийн механизмыг сайжруулахад анхаарна.
4. Украины нөхцөл байдал:
АНУ, Европын холбооны дэмжлэгтэй өрнөсөн Украины төрийн эргэлт нь тус улсад гүн гүнзгий хуваагдал үүсгэж, зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. Хэт барууны үзэл суртлыг өөгшүүлж, ОХУ-ыг дайсан гэх үзлийг санаатайгаар бий болгосон нь “Европ, ОХУ-ын хилийн тогтворгүй байдлыг урт хугацаатай” гэдгийг баталж байна.
5. Цөмийн бөмбөг
ОХУ цөмийн бөмбөгийн боломжоо хязгаарлахад бэлэн байгаа ба энэ нь олон улсуудын харилцан баримт бичигт тулгуурласан байх шаардлагатай.
6. Мэдээллийн дайн
Үйлчилгээний нууцлал алдагдаж, тэдний чадавхийг өөрийн ашиг сонирхлынхоо хүрээнд ашиглаж, мэдээллийн дайн хийх явдал улам бүр нэмэгдэж байна. Улс төр, эдийн засаг хийгээд олон улсын хүрээнд мэдээллийн дайн нь яах аргагүй халуун сэдэв болоод буй.
7. Цэргийн хүч ашиглаж болно
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад бусад арга хэмжээ үр дүнгүй байх энэ л тохиолдолд стратегийн үүднээс цэргийн хүч ашиглах боломжийг олгодог.
8. Дотоодын эдийн засаг
ОХУ-ын дотоодын эдийн засгийг сулруулахын тулд худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн бодлогыг ашиглаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд наад зах нь технологийн хоцрогдлыг арилгаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, түүхий эдийн баазаа бэхжүүлэх шаардлагатай.
9. Дараагийн эдийн засаг
Улс орны эдийн засгийн өмнө үүссэн асуудлыг бүрэн ойлгож байгаа тул ОХУ-ын засгийн газар үүний эсрэг шийдвэрлэх арга хэмжээ авах бодолтой байна. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд төсвийн алдагдлыг бууруулж, инфляцийн түвшнийг бууруулах ёстой. Тиймээс засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлнэ. Мөн Орос улс БНХАУ, Энэтхэг, Латин Америк, Африкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж байна.
Орчуулсан Т.Арилжаа
Холбоотой мэдээ
-
MONGOL (January 03, 2016 8:55:43 am )
uls ornii udirdagch iim alsiin haraa,bodlogotoi baidag.elbegdorj uuriiguu reklamdahaas iluu uhaangui hun um.
-
zochin (January 03, 2016 1:32:30 pm )
mundag yumaa
-
Anonymous (January 03, 2016 4:36:11 pm )
Ene orchlon der oros uls oros hvn 2 bdag shd shog yum 200 garui uls blgon l ayulgui bdal shan amodraliin tuluu bdg yum ivanchikuudaa
-
Sambuu (January 03, 2016 8:27:38 pm )
Tiim yum bol manaid nenturuund yund anhaarch baigaa yum be?
-
Зочин (January 04, 2016 10:44:05 am )
Улс орны гадаад дотоод бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн хар хайрцагны бодлого алдагдсанаас манай өнөөгийн төр,засгийн тэргүүнүүд, бодлого боловсруулдаг хүмүүс өнөө маргаашийн нэг алхамын асуудлаас цааш харах чадваргүй болсон нь Монгол түмний маань том эмгэнэл болж байгаа бус уу? Тиймдээ ч бид хэмжээ хязгааргүй өр зээлд баригдаж, нийгмийн баялаг төр түмний хяналтгүйгээр гадагш урсаж, ард иргэдийн маань амьдрал өдөр хоногоор ядууран уруудан доройтож байна.
5 Comments