antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

нийтлэсэн Admin

maxresdefault2016 оны 1 дүгээр сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр   17-22 хэм,  Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч 14-16 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны 1 дүгээр сарын 3-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв   

3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car