antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2015 22 comments

Хот нь хоньгүй, охид нь хормойгүй болсон цагт Монгол мөхнө

нийтлэсэн Admin

12-27-1h_700x700Д.БУЯНХИШИГ

/ ХАА-н ухааны доктор, Монгол Улсын зөвлөх мал зүйч/

Нэг. Хониноосоо салвал Монгол мохно.

ХVII жарны“модон Хонин” жил шувтарч яваа энэ үед “Өдрийн сонин”-ы 2015 оны 10 дугаар сарын 12-ны 248 дугаарт Н.Гантулгын бичсэн “Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ” гэсэн гарчигтай монгол хонь түүгээр дөрөөлөн жилийн дөрвөн улиралд хөдөө хөрч, гадаа гандаж явдаг малчид, малчны удамт Монгол хүн бүрийн жигшил зэвүүцэл төрөм хараал зүхэл, гүтгэлэг доромжлолоор дүүрэн “бичвэр” нийтлэгдэв.

 Монголдоо л хамгийн томоохонд эрэмблэгддэг  өдөр тутмын томоохон сонин нийтэлж Монгол мал, малчид руугаа дайрч давшилж харааж зүхэх боллоо. Анх тус сонины эрхлэгч Ж. Мягмарсүрэн гэгч өөрийн сониндоо “ Мал дагавал мал болно” гэж тунхаглан зарлаж, Соёлын гавьяат зүтгэлтэнийхээ хувьд малчдыг “сэнхрүүлэн соён гэгээрүүлж” их алдаршсан. Үүний дараа мөн сонины 2014 оны 12 дугаар сарын 13-ны 229 дэх дугаарт Я.Мөнгөнцэцэг “Мал гэдэг шүтээн нь хараал болон хувирчихаж”гэж сонины эрхлэгчийнхээ бичснийг ихэд сайшаан дэмжиж, “Малчдад малаас өөр шүтэх шүтээн алга. Мэдэх зүйл, ярих сайн сайхан ч алга. Ямар тамын амьдрал вэ?, Мал, малчин хоёр угтаа нэг нь нүүрэндээ үстэй, нөгөө нь нүүрэндээ үсгүй мал …”гэгчлэн  санаанд багтамгүйгээр доромжлон гутаасан.

Гэтэл саяхан дээр дурдсан зүйл гарч бас малчдыг элдвээр зүхэж, гүндүүгүй сайхан сэтгэлд нь хар хорын бузар  үгс харамгүй цацлаа. Үнэндээ энэ бүхэн тус сонины нийтлэлийн бодлого болон өрнөж байх шиг санагдах болов. Чухамдаа малчид ер нь  ямар гэм хийж, ямар гай тариад байгаа юм? Зуун зуунаар Төв Азийн энэхэн зайд таван хошуу малаа маллаж, Алтай Таванбогдоос Халхын зүүн хязгаар хүртэл нутгаа сахин хамгаалахын хамт  нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнтэй бүхнийг хадгалж,  дамжуулж ирсэн малчид “нүүрэндээүсгүй мал”  юм бол тэдний үр хүүхэд бид бүгд, үүний дотор энэ бүхнийг бичээд номлоод байгаа сэтгүүлч Та ч бас мал болох биш үү.  Малаас хүн төрдөггүй мал л төрдөг энгийн үнэнийг  уг нь хүн бүр мэднэ.

2015 оны эхний байдлаар 294 мянган малчинтай, 150 мянган өрх бүхий энэ том салбарын хамт олныг хичнээн гутаан доромжилж байлаа ч “Жингэр нохой боргож л байг, жингийн цуваа хөвөрч л байна” гэгчээр тоолгүй байтал ийм их үзэн ядалт, хараал зүхэл он он дамжин талын түймэр мэт газар авч байгаа болохоор малчдаа өмөөрч энэ бүхнийг учирлаж сууна.

Мэдэхгүй байж хамаагүй бурж, худал цэцэрхэх нь даан ч жигшилтэй агаад бас гутамшигтай. Сэтгүүлч Н.Гантулгын бичсэн дотор үнэний хувьтай юм үнэхээр хомс юм. Заримыг нь ишлэж авч үзье. Түүний дэвшүүлэн  тавьж байгаа гол санаа нь “ Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш амь тасддаг болсон. Аз жаргалтай амьдрахын тулд тамын малнаасаа ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо  салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ” гэжээ. Энэ эрүүл хүний үг мөн үү. “Там болсон амьдрал”,” амь тасддаг мал” гэгчлэн үгс хөөцөлдөж маргахаа болье. Чухам яагаад буянт мал, малчныг ингэж  үзэн ядаад байгаагийн учир шалтгааныг хэрхэн тайлсныг цухас авч үзмээр санагдана.Эхлээд л “монголчууд бид хониноосоо болоод дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрж байна” гэжээ.“Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон томоотой” гэнээ. Өөрөөр хэлбэл Монголчууд бид чинь хонь шигээ л юм байх нь.“Манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тооддоггүй, тэр бүү хэл өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон” гэгчлэн буржээ. Арай ч дээ.Гэтэл баримт ямар байна гэхээр өнөөдөр дэлхий дээр 100 гаруй улс оронд 1162.0 сая хонь үржүүлж байгаа нь үхрийн дараа л орно. Нэг үгээр жилдээ 15-20 торой гаргадаг нэн төлөрхөг амьтан болох гахайнаас ч олон хоньтой  юм. БНХАУ гэхэд 175 сая, Австрали 75.5 сая, Их Британи 33.0 сая хоньтой аж. Манай улс хониныхоо тоогоор дэлхийд 15-д жагсаж байна.

Түүнчлэн Монгол хүн  зүрх судас, саахрын шижингээр өвчилж жараас хол давахгүй нүд аниад байгаа нь  хониныхоо холестерин ихтэй махыг идсээр байгаатай холбоотой гэж цэцэрхжээ. Сүүлийн үед Монголчуудын дунд хэт таргалалт, хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчин, мөн саахрын шижин өсч байгаа нь үнэний хувьтай байх. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хонины махнаас шалтгаалж байна гэвэл дэндүү өрөөсгөл болно. Ер нь ийм дүгнэлтийг хэн ч хийгээгүй.  Яагаад гэвэл  холестирен  чиньбүх төрлийн сүүн тэжээлтэн амьтны тодоруубал аль ч  малын гаралтай өөх тосонд байдаг зүйл.

Ихэвчлэн хөдөөгийн бус, суурин газрын хүн амын  дунд байгаа эдгээр өвчлөлийн үндсэн шалтгаан нь хүнсний (тэр дундаа өөх тос, саахар чихэр, цагаан гурил, давс, зэрэг цагаан) бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал хоёроос шалтгаалдаг гэж учир мэдэх хүмүүс ярьж бичиж байгаа.Хүн төрөлхтөн өнөө үед амьтны гаралтай уурагт хүнсээр ялангуяа махаар дутагдаж тэр бүү хэл сая сая хүн өлөн зэлмэн хооллож, өлсгөлөнд нэрвэгдсээр байна.  Ийм үед амин зуулга болох малаа адлаж устгаж үгүй хийхийг эрүүл ухаантай ямар ч монгол хүн  үл хүснэ.

Харин далайгаас алслагдсан орнууд гахай, шувууны зэрэгцээ хивэгч (үхэр, хонь, ямаа) малынхаазах зээлийн эргэлтийг түргэтгэж аль болохоор өсвөр насанд нь нядалгаанд оруулах замаар өөх тосны гарцыг багасгах аргад шилжиж байна.Ийм замаар өөх тос багатай, уургаар баялаг махны хэрэглээг өсгөж чаджээ. Жишээ ньхамгийн олон хоньтой Хятад, Австрали улсад хургыг 25-30 кг жинд хүрмэгц маханд борлуулж эм хонины хувийн жинг 75-аас доошгүйд хүргэх технологийг хонины аж ахуйд нэвтрүүлсэн аж.

 Манай бэлчээрийн 3000 шахам зүйлийн ургамлаас 500 гаруйг нь сорчлон идэшлэдэг монгол хонины тураг маханд 20 шахамүл орлогдох  шүвтэн хүчил, бас олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдгийг  судлаачид тогтоожээ. Олон үзүүлэлтээрээ дэлхийд ижилгүй хүнс юм. Ийм учраас монгол хонины махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн, эмийн чанартай ч гэдэг. “Хонины махны шүүс нь таван хөнөөл, долоон гэмтэл хийгээд цул савын хүйтэн хийг засна” гэж Монголын уламжлалт анагаахын ном сударт дурдсан байдаг нь санамсаргүй хэрэг биш.Бас хонины ноос нь үнэгүй, арьс нэхий нь ч үнэгүй гэж ирээд л зоосны нүхээр шагайж адлажээ.Монголчууд эртнээс нааш хүүхэд төрмөгц нэхий өлгийд боож, хонины сүүл нялхасдаа хөхүүлж ирсэн уламжлалодоо улирч баларсан юмаа гэхэд хот хөдөөгүй олон мянган айл өрхийн  аж төрж байгаа Монгол гэрийн үндсэн давхарга нь хонины ноосон эсгий байгааг мэдэхэд энүүхэн “Долоон буудал” ороход л болно Мөн өвөлд нь нэхий дээлээ, хавар намартаа үзүүрсэг, сэгсүүргэн дээлээ өмсөөд малынхаа дэргэд улаа бутарч яваа малчин хүн хонь болж харагддаг  баймааргүй юм.

Монголчууд малынхаа хүчинд тэр дундаа хониныхаа  буянд л улс гэрээ авч явж, тусгаар тогтнолоо хадгалж, хамгаалж ирсэн нь бодит үнэн. Энэ тухай Дэлхийн 100 оюунлаг эрхэм хүний нэг, эрдэмтэн, зохиолч Л. Түдэв “Хониноос ийнхүү хувцас хунар, хүнс тэжээл, уух ундаа, орон гэр, илч дулааныхаа бүх хэрэгцээг хангасаар хэдэн мянганы урт замыг туулсан монгол хүн хонио дээдлэн, хонио өсгөн, хоньчин гэдэг нэрээрээ бахархан, хундан цагаан хониныхоо майлах дуунд ээнэгшин хот дүүрэн цагаан сүргийнхээ дунд жаргалтай байсаар байгаа билээ” гэж арав гаруй жилийн өмнө бичиж байв(Бүтээлийн чуулган XXVI боть, 270 дахь тал).Өмнө зүгээс эртнээс нааш дамжиж ирсэн “Монголчуудыг шөлний хоньгүй болгочихвол өөрсдөө аяндаа дуусна” хэмээх үгийг манай зарим сэтгүүлчид хэрэгжүүлэх гэж яасан их санаархаж байх юм.

Хоёр. Малчнаасаа салвал Монгол мөхнө

 Монгол малаасаа салах  нэгэн шалтаг нь Н. Гантулгын бичснээр “хонио дагасан малчид нэг л гиюүрсэн, гансарсан, уйтай, хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй” гэнэ. Үүний учир нь малын хараал хүрсэнд юм байна. Яагаад гэвэл “манай малчид хонио тэжээлээр бэлтгэн, дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг”. Бас“Адуу сургана гэж амыг нь урж цуу цуу татаад, тархи толгойгүй нүдэж байж сургадаг. Үхрийг хөллөгөөнд сургахдаа хамрыг нь цуу татан дөрлөөд нойтон хусан мунаар хавирга нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг” гэхчлэн нь бичжээ. “Согтуу сэтгүүлчийн солиорсон үг” гээд өнгөрөөе гэхэд  ямар ч сонин хэвлэлийн газар ийм юмыг анзааралгүй явуулчихна гэж баймгүй санагдана. Сонины  эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд засаад залруулаад өгөх хүн чанартай, ёс суртахуунтай ажилтан баймаар даа.  Хонио тэжээлээр бэлтгэнэ, малыг оромжинд байлгана гэж юу яриад байгаа юм бол доо. Малчдаа л доромжилж гутааж байвал юу ч хэлсэн хамаагүй хэрэг үү.

Гэтэл хоног хоногоор өргөжин тэлж байгаа хотод сайн сайхан нь байвч “тамын амьдрал” гээд байгаа хөдөөгийн нүүдэлчдийн ахуй орчинтой зүйрлэх аргагүй  зовлон, бэрхшээл бий шүү дээ. Зөвхөн 2000 оноос хойш малчдын тоо 30 хувь буюу 128 мянгаар цөөрсөн бол энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам хагас саяар нэмэгдсэн нь хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байгааг харуулна. Энэ хирээр хот сууринд ажилгүй, орон гэргүй ядуучуудын тоо өсч архидалт, янхандалт, хүчирхийлэл, өлсгөлөн, гэмт хэрэг муу муухай бүхэн бугшлаа. Орой бүр гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад цус нөжтэйгөө хутгалдсан, орилсон чарласан улс чихцэлдэж байх нь яг л дайнтай кинонд гардаг дүр зураг шиг. Архи дарсны нөлөөгөөр жил бүр нэгэн бэсрэг армийн бие бүрэлдэхүүнтэй тэнцэх дайны хүний амь нас сүйдэж байна гэж ном хэвлэлд бичээд л байгаа. Харин малчид бол ийм гай түйтгэрээс хол хөндий юм. Хэдэн мянгаар тоологдох хүн машин тэрэгний дугуйнд нялгадуулж нилээд нь хорвоог орхиж нэг хэсэг нь насан туршийн тахир дутуу болж хоцорч байна. Гэтэл хониныхоо хойноос явж байгаад “хөлдүүс” болсон малчин ийм олон гэж үү.

Хот тойрон бүсэлсэн гэр хорооллын айл өрхүүдийн өтгөн утааны гайгаар хотынхон хордож гүйцэж байгаа. Монгол газар буумагц үнэртдэг гээд байгаа чинь хонины зунгаг биш харин хотын утаа угаар, гол руу цутгасан ялгадас бохирын үнэр. Хотын агаар орчны ийм бохирдлоос болоод бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой нялхсын тоо одоо манай цэргийн албан хаагчдын тооноос хэдий нь давчихсан аж.

Монгол үндэсний өв их соёл, уламжлалт зан заншил чухамдаа хот сууринд л даяаршлын шуурганд өртөж бүдгэрэн алга болсоор байна. Монгол хэлийг үнэндээ хотын сэхээтнүүд тэр дундаа төрийн албан хаагч түшмэдүүд, сэтгүүлчид эвдэн булигартуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагаан захтай эрхмүүд үг болгоныхоо завсар “энэ утгаараа”, “тэр утгаараа”  гэж “мөөрөлдөн” монгол хэлний чамин тансаг найруулгыг эвдэн бусниулаад зогсохгүй  хэл ярианы дэмий чамирхал нь ямар их гай тарьдгийг  харуулна. “Ингэж тэгээд аягүй гоё байж,аймаар баярласан” гэж хэлээ зажилсан бүсгүй цэнхэр дэлгэцнээ өдөр алгасахгүй залрах жишээтэй.

Хотод гудамж алгасалгүй таарах “Зочид буудал” нэртэй газруудад цэцэг цэврүү шиг охид хүүхнүүд биеэ үнэлж ариунаа алдаад зогсохгүй хэвлийдээ бүрэлдсэн үрээ хөндүүлэн мөхөөж хүний амь бүрэлгэсэн нүгэлтэн, ахин төрөхгүй өвчтөн  болсоор байна. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосноос хойших хугацаанд албан бус тооцоогоор наад зах нь 600 мянга орчим Монгол үрс нар харж чадалгүй устгагджээ. Ингэхээр жинхэнэ тамын зовлон, зовлонгийн шалтгаан чинь хотод байгаа юм биш үү. Эцэст нь “ Хот нь хоньгүй, охид нь хормойгүй” болсон цагт Монгол үнэхээр мөхнө гэдгийг санаж даяаршилтай хөл нийлүүлэн ижилсэхийн зэрэгцээ өөрийн хэл, зан заншил, уламжлал ялангуяа ертөнцөд хосгүй нүүдлийн соёл иргэшлээрээ ондоошин үлдэхсэн дээ.

Polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Х.Хавсамет (December 28, 2015 10:07:21 am )

    Үнэн шүү дээ. Хил, хэл, мал гурав байхад Монгол мөнх оршино. Нүүдлийн соёл иргэншилийг дэлхийд гайхуулж, өргөн уудам нутагтаа дураараа сайхан амьдарч, өнөө цагат Монгол хүний мөн чанар, өв уламжлалыг хойш үедээ өвлүүлж яваа Малчид, мах, сүү нь амин дэмээр баялаг, илчлэг чанар, тэсвэр, тэвчээр нь дэлхийд хосгүй Монгол малыг үгүйсгэсэн эдгээр сэтгүүлч нэртэй хүн сүгнүүд Монгол хүний үр сад мөн үү Та минь ээ.

  • malchin (December 28, 2015 10:16:12 am )

    Hot ni honigvi.ohid ni hormoigvi bolson tsagt Mongol mohno . gej ymar vnen vg be…..

  • ГоёЗочин (December 28, 2015 10:18:16 am )

    Монгол хүн амны бэлгээр гэдэгсэн. Чи Монголыг малгүй болгож охидыг нь хормойгүй болгож юу хожих гээд байгаа мал вэ. түй түй түй…

    • Lundee (December 28, 2015 11:05:57 am )

      Сэр сэр гэж сэргийлж хэлсэн хүнд өс өвөрлөж юунд сандаав дотор санаа чинь илчлэгдэв үү?

  • tuimer (December 28, 2015 10:57:22 am )

    heterhii tuilshirch bolohgui. Bugdeeree hir unrtuulj haa yavaa gazraa sarisan, gunduugui tenegduu saiihan mongol malchid bolchihe yu haragdaj bna.21 zuun shuu durakuudaa Bitgii jalga dovnii uzeld tuilshirch bai.Delhii hurtel dayarshild orj asar hurdatstai hugjij bna.Mongoliig malchid bolgoj huduu chigeer ni uldeehiim uu

    • Lundee (December 28, 2015 11:13:18 am )

      Тархи бүү угаа. Голланд Англид экологийн бүтээгдэхүүнээ шүтэж өөрсдөө хөдөө амьдарч хотын үнэтэй байраа гадныхан түрээслүүлдэг

  • Gegee (December 28, 2015 11:10:01 am )

    Mongoliin gol baylag mn erdenet 5 hoshuu mal sureg gedgiig mongol zurh tsustai hun buhen medne hujaa tsustai novshnuud yu ch gj hutsna sht bid uursduu l eruul saruul uhaantai bj eh nutag deeree hun shig amidrah heregtei hatuu ch gesen ene erdemtei hun yag uneniig helsen bn ohid ihenh ni hormoigui bolsoniig bugd medej bga haluun hoshuut buynt honi mn harin bnaa bn heden myangan jil mongolchuudiig hoolloj huvtsaslaj tejeej tetgeseer irsen shuu de buynt mal mn heden tumeeree usch arivjin mongolchuudiin buyn zayag tegshilj tetgeh boltugai boltugai

  • Garchig (December 28, 2015 12:37:12 pm )

    Hot ni honitoi, ohid ni hormoitoi tsagt mongol mohohgui gechvel yaj baina? Amnii belegee bod

  • Хөх чоно (December 28, 2015 4:13:05 pm )

    Монгол үндэстэн малынхаа буянаар өдий хүрч ирсэн. Цаашид ч малаа дээдлэн амьдрах болно. Буянт малаа, ажилсаг малчидаа муулаад тэнэгтэж байгаа эргүү хүмүүс байвал тэд Монголд амьдрах хэрэггүй. Хөгжил, дэвшил соёл иргэншил гэж юу байдгийг жинхэн утгаар нь мэдэхгүй, гадны орны амьдралыг өнгөцхөн харчихаад тэнэгтэж байгаа тэр сэтгүүлчид бол сэтгүүлч ч биш, юу ч юм үзэж, нүд тайлаагүй, оюуны сүв нь битүүрсэн өчүүхэн амьтад байна. Би бээр хөдөөний хүн биш. Улаанбаатар хотын унаган иргэн. Өдгөө 60 шахаж яваа бөгөөд, амьдралынхаа талаас илүү хувийг дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч явна. Гэвч эдгээр өндөр хөгжилтэй орнуудад амьдрал тун уйтгартай, ямар ч дурлаад бахархаад байх зүйл огт байдаггүй билээ. Харин манай монголын хөдөөд бол жинхэн сайхан сэтгэл тэниймээр амьдрал байдаг. Аргалын утаа, хонь малын дуу чимээ, сэрүүн, сайхан салхи, тайван амгалан орчин энэ бүхэн бол хосгүй сайхан жаргалын орон билээ. Монгол малын мах, хонины мах бол хамгийн амттай хүнс хоол. Хөдөөний малчид шиг сайхан цайлган хүмүүс хаана байна? Хөдөөний хүмүүс хотын хүмүүсээс хамаагүй сийрэг ухаантай байдаг. Тэд юмыг маш хурдан ойлгодог. Тэдний тархи оюун нь элдэв бусын хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр дүүрээгүй, тархиных нь хүлээн авах чадвар өндөр байдаг. Монголыг малгүйгээр, малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид чинь бүгд малчин удамтай, нүүдэлчин монголчууд. Тэр мал болон малчидыг муу хэлж байгаа сэтгүүлчид бол монгол хүн яав ч биш. Өмнө зүгийн үмхий хужаагийн үр сад биз. Монголын нүүдлын мал аж ахуй нь ямар ч фермерийн аж ахуйгаас экологийн цэвэр байдлаараа илүү. Манай мал ямар ч химийн бордоо, тэжээл хэрэглэдэггүй. Өдий олон жил хүний газар түмэн янзын хоол идэж явсан ч монгол малын мах шиг амттайг нь олж идсэнгүй. Надад бол монголын хөдөө яг байгаа чигээрээ л гайхамшиг.

    • zochin (December 29, 2015 12:58:07 am )

      mundag

  • хөдөөний хүн (December 28, 2015 4:42:44 pm )

    энэ нөхөр өөрөө мал маллаад үзээч, бас хүүхдүүдээ малчин болгочих тэгэхээр тань таны үгэнд итгэе, би уг нь малчин болмоор, гэтэл цаг үе маань боломж олгохгүй байна.

  • О Амараа (December 28, 2015 5:08:39 pm )

    ийм өмхий бузар үгтэй зүйлийг ямар санаатай бичиж олон нийтэд хүрэгдэг байнаа далд ор

  • зочин (December 28, 2015 5:18:57 pm )

    Чи Монголыг малгүй болгож малчдыг доромжилж охидыг нь хормойгүй болгох гэж охид эмэгтэйчүүдийг доромжилж муу ёрын юм бичээд байгаа хоцрогдсон коммунист вэ.

  • баагий (December 28, 2015 5:52:08 pm )

    Үнэн үг шүү охид гэж хэрэг алгаа Охид ариун бол улс ,,,,,,,,,,,,,,,, гэж үг байдаг даа

  • зочин (December 28, 2015 6:49:01 pm )

    Энэ сонины эрхлэгч болоод тэр сэдвүүдийг бичигч бүгд хятадын эрлийзүүд гэдэг нь тодорхой байна? Анхаарах ёстой газрууд нь анхааралдаа авсан байлгүй дэ??

  • m (December 28, 2015 9:49:53 pm )

    МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДАРНА!

  • zocnin (December 29, 2015 8:05:26 am )

    malcnid bxgyi bol aprik bolno mazgyi bol mongol xvn vxne

  • МОНГОЛ (December 29, 2015 12:15:22 pm )

    ХӨДӨӨ НУТАГТАА ТАВАН ХОШУУ МАЛАА МАЛЛАН АМЬДРАХ ШИГ САЙРХАН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ ХААЧ БАЙХГҮЙ ЖЭХНЭН ЭРХ ЧӨЛӨӨ ХӨДӨӨНИЙН УУДАМ ТАЛД БИ ХӨДӨӨГИЙН ИРГЭНД ТӨРИЙН ТОЛГОЙД ХЭН БАЙХ ТИЙМ ЧУХАЛ БИШ ТЭД ХЭЗЭЭЧ ӨЛСӨЖ ДААРЧ ХАЛУУЦАЖ ҮХЭХГҮЙ ХӨДӨӨГИЙН ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ДӨРВӨН УЛИРАЛД СЭЛГЭЖ БУУХ ӨВӨГ ДЭЭДСЭЭС ҮЛДЭЭЖ ӨГСӨН ӨӨРИЙН НУТАТАГТАЙ ӨМЧТЭЙ ТҮҮХ СОЁЛ МОНГОЛ ХЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЛОН ЗУУН ЖИЛ ОРШОН БАЙХ ҮНДЭСНИЙ АЖ АХУЙ ЕРТӨНЦӨД АМЬДРАЛ ҮРГЭЛЖЭЛЭХ ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨӨ ГЭЖ БАЙГАЛАА ШҮТЭН БИШЭРЧ ХАЙРЛАЖ ХАМГААЛАЖ АМДАРСААР ӨНӨӨГ ХҮРЧ БАЙГАА ХҮМҮҮС ТЭД НУТАГ УС ӨМЧ ХӨРӨНГИЙГӨӨ ТӨЛӨӨ Л БОСОЖ ТЭМЦЭНҮҮ ГЭХЭЭС ӨӨР ЗҮҮЛД ТИЙМ АМАРХАН ТАТАГДАН ОРОХГҮЙ НУТАГ УСНИЙХАА ТӨЛӨӨ ТЭД ЭРСЛЭН БОСБОЛ ҮХЭХЭЭС НААШ ЗОГСОХГҮЙ ХҮМҮҮС ТЭВЧЭЭРТЭЙ ХҮМҮҮС УЧАР БОСОН ТЭМЦЭТЛЭЭ ТЭД ИХ ТЭВЧЭНЭ

  • хүн хүн (December 29, 2015 12:23:56 pm )

    Өмний говь нутагаар минь хятад хүргэн дүүрч 1000 / 2000/ малтай хятад Монгол улсад би болсоор байхад сэтгэл зовохгүй хүн байна уу өнөөдөр Хятадын уусгах бодлогын золиос болох би өнөөгийн Монгол төр хятад цусний хар санаатай хулгайч луйварчин нарын үүр болож Үүний гайгаар Монголчууд байдгаа алдаж ядуурч хулгайч луйварчин нар дураараа дургаж цадаж баяжаж байна Энэ сонгуулаар ард түмэн ухаарахгүй бол хожомдож мэднэ

  • Anonymous (December 29, 2015 9:06:17 pm )

    Сайхан нийтлэл байна. Монгол улсыг эх орны үнэт баялаг, эрдэнэт мал сүрэг өдий зэрэгтэй дэлхийд данслагдах хэмжээнд авч явна. Энэ бүхний эзэн болсон үндэсний сэхээтэн, ажилчин малчин анги минь устах шатандаа орж миний улсыг гадныханы гар хөл болсон ардчилал нэрээр гарч ирсэн олигархиуд сэхээтний ангийг орлож хужаа. Нар ажилчин ангийг михь устгаж малчидыг минь тархиа угаалгасан иймэрхүү хагас толгойт хагас сэтгэлгээт хүн й шаарууд устгаваа хөөрх й

  • Anonymous (January 01, 2016 8:48:54 pm )

    таарсан газраа бааж тасар газраа унтаж мал гэсээр явж байтал дэлхий 21 зуунд ороод хөгжил нь цахимжиж хүн боловсролтой болж байхад дундад зуунаа яриад байх юмаа

  • Гантулга зайлаа (January 11, 2016 8:27:59 am )

    Ёстой нэг уран яруу шүүмж бичжээ. Танаар машид бахархаж байна.

antalya rent a car