antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 3 comments

Дээд зэрэглэлийн клубуудээс хамгийн хямд такстай нь “Castle”

нийтлэсэн Admin

1

Үүднээсээ эхлээд, гадна дотно засал, техник хэрэгслээрээ дээд зэрэглэлийнх гэдэг нь илт мэдрэгдсэн “Castle” клуб уржигдар нээлтээ хийсэн. Харшид байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гадна дотно засалтай уг клубийн гэрэл нь хөгжмийн хэмнэлээр асдаг нь бас бүжгийн талбай зэрэг нь үйлчлүүлэгчдэд хамгийн ихээр таалагдсан.

Харин нээлтийн өдөр такс нь 50 000 төгрөгийн ханштай байсан юм. Дэлхийн хэмжээнд ийм дээд зэрэглэлийн клубууд нь 100-200 ам.долларын такстай байдаг. Монголын орчинд 40 000 – 50 000 болох байлгүй дээ гэдгийг нээлтэд ирсэн хүмүүс ярьж байсан.

Тэгвэл “Castle” клубынхан нээлтийн өдөр олон хүнийг баярлуулсан шигээ таксаа хямдаар тогтоожээ. Тодуулбал, дээд зэрэглэлийн клубуудыг бодвол их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч таксаа хямдаар буюу эмэгтэйчүүд 10 000, эрэгтэйчүүд 20 000 төгрөгийн такстай байгаа ажээ. Аль нэг барилгын булан тохойд байрлалгүй, хамгийн том, хамгийн олон машины зогсоолтой өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа таксаа хямд тогтоосон бизээ.

Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож дуу, гэрэл, орчин сайтайн дээр машин тавих талбайтай, харуул хамгаалалт сайтай уг клуб зул сарын баярын энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлж байгаа гэнэ лээ…

2

3

4

5

6

7

8

9

10


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (December 26, 2015 12:18:25 am )

    taaznii gerel unen tansag, dotorhi zasalt bol mongold baihgui l um hiisen baina

  • Би (December 26, 2015 2:10:47 pm )

    Байрлал нь хаана вэ?

  • Anonymous (December 26, 2015 8:04:48 pm )

    Yay mongol ch neeree zarim talaaraa ih hugjij bna daa. Daanch ene muu uls turchid l mongoliig doosh ni tataad baih yum.

antalya rent a car