antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 Comments are off

FACEBOOK ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ХҮЛЦЭНГҮЙ НООМОЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА

нийтлэсэн Admin

АНУ-ын Филадельфи мужийн Акрон их сургуулийнхан сэтгэл судлал тэр дундаа  хүний сэтгэл санаанд цахим орчин хэрхэн нөлөөлж байгааг  судалдгаараа алдартай. Тус сургуулийн хамгийн сүүлийн судалгаа нь facebook хүний оюун санаанд хэрхэн нөлөөлж байгаа гэнэ. Харамсалтай нь уг судалгааны дүн тун тааруу гарсан байна. Facebook-т хэт донтох нь туйлбаргүй, өөрийн гэсэн байр суурьгүй болж бусдын үзэл бодолд  автамтгай болдог байна. Түүгээрч  барахгүй алсын хараа буюу ирээдүйгээ төсөөлөх, хүсэл зорилго үгүй болж байгаа гэсэн эмгэнэлтэй үр дүн гарсныг эрдэмтэд анхааруулжээ.

c13c7dfb-821b-4e1f-b920-3f82af2649b3

Нийгмийн сүлжээний донтолтод  насны хязгаар, хүйс харгалзахгүй өртөж байгаа. Хүмүүс үүнийг олон найз нөхөдтэй болж ганцаардлыг мэдрэхгүй байхад хэрэгтэй гэсэн байна. Гэтэл эсэргээрээ ганцаардлыг бий болгож, ойн санамжийг муутгаж байгааг эрдэмтэд олж тогтоосон аж.

Хүүхэд багачууд нийгмийн сүлжээнд хэт автсанаар хүлцэнгүй, ноомой, өөртөө итгэлгүй болж төлөвшиж байна. Хүүхэд насны гэнэт томоогүй, дэгэж дэрэвдэг байдал алдагдаж байгаа нь ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлнө гэжээ. Хүүхэд залуус донтох бас нэг гол шалтгаан нь селфи гэнэ. Аль болох сайхан харагдах, олон хүнээс сайхан үг сонсохыг хүсэх, таалагдах нь донтолт руу татаж байгаа юм байна.

Б.Санчир

ce330c0d-4a6b-4b25-81fc-be8cc18bb95b

Эх сурвалж: TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car