antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 7 comments

АЖИЛ ТАРЛАА, ХАРИН АВТОБУС…

нийтлэсэн Admin
olloo_mn_1451003814_bus14
Би ажлын өрөөндөө ажлынхаа хамгийн ахмад настай хүнтэй хамт суудаг юм. Ах хүү ажлын цагийг яс барина. Яг л хөхөөтэй цаг шиг. Мань эр гадуур хувцасаа аваад гарвал ажлын цаг дуусчээ гэсэн үг ямар ч маргаангүй. Би ч залуу хүний шийр зааж ах хүүгээс заавал сүүлд гарна. Сайндаа ч биш өдөржин ажлаа хйичихээд цаг гаруут сошиал сувгуудаа шалгаж байгаа нь тэр.

Гэтэл юу олж харсан гээч. За боль л доо. Та юу  бодоод байгаа юм бэ. Би юу гэж л сонин дээр фэйсбүүкээс цээж нүцгэн царайлаг бүсгүйн зураг харсан тухайгаа бичиж байдаг юм. Солиорсон биш. Наад бодлоо арчиж хая. Харин ойрын хэдэн жил нийслэлд тэр дундаа хотын төвөөс олж хараагүй дүр зураг харагдав. Тодруулбал бидний нэрлэж заншсан Мөнгөн завьяагийн баруун дөрвөн зам тийш явдаг автобусны буудал дээр 20,30 мэдэхгүй ээ аман яриагаар наян хүн зогсож байна.

Гайхаад хартал автобус ирэхгүй удсаар миний монголчууд өвлийн хүйтэнд хөгшин зөлуу, үнэтэй, үнэгүй явдаг автобусны картаа барьсаар мөхөөлдөс болох дөхжээ хөөрхийс. Би гэдэг хүн хувьдаа машингүй хоёр зээрдээрээ таваргаж, ард олонтойгоо автобусаар явдаг тул үүнийг хараад бараг нүдэнд нулимс  цийлэгнэчихэв. Автобус олдохгүй нь тодорхой болсон тул нүүр номыг хөсөр хаяж эртхэн гарч биеийн тамир хийхээр шийдэв. Гараад хоёр буудал алхлаа, явахын эцэс алга ажлын шаардлагаар өмсдөг ботинк гээч чинь өвлийн хүйтэнд өмсөөд алхдаг эд биш юм байна. Бараг хөлийн хуруунууд байрандаа байхгүй болчихсон юм шиг санагдаж эхлэв. Улнаас жиндээд бараг оцон шувуу шиг юм явсаар Ленин клубын автобусны буудлыг бараадлаа. Ирээд овоо удчихлаа. Уг нь яг эндээс энэ цагтаа суудгийг минь 20 номертой хөх автобус маань мэднэ дээ. Энэ удаа хойшоо, урагшаа харлаа тэр минь байдаггүй. Зам түгжрээ юм болов уу гэж өөрийгөө тайвшруулж, 10 минутыг аргаллаа бас л алга. Ямар нэг юм болоогүй байгаа даа гэж санаа зовон өвлийн хүйтэнд дороо хойш, урагш, алхах ахуйд бугуйн цагны урт зүү анх харсан байрнаасаа хэдийнэ холдчихож.

Халаасандаа таван мянган төгрөг шахсан автобусны картнаас өөр мөнгөгүй хүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болов. Нэг мэдсэн нөгөө муу ухаалаг утасны маань зай нь царцаад унтарчихаж. Би ч яахав утасныхаа ухааныг давах юм биш арай ч хөлдөж хөгөө чирсэнгүй. Алхаж яваад мохож, автобусны буудал дээр ирж зогссоноос хойш аль хэдийнэ 45 минут өнгөрчихөж, ес эхэлсэн өвөл цагт гадаа цаг шахат зогсож хүлээнэ гэдэг давашгүй даваа аж. Миний хажууд бас л надтай адилхан хэдэн тийшээ харсан хүмүүс хойш урагш алхаж, хийх байхаа олж ядан. Зарим нь бүр хэд хэдэн тамхи угсруулаад татаад авна лээ.  Хөөрхий хүлээж цөхөөд л тэр биз.  Эсвэл хүйтэнд даараад тамхины утаанд дулаацах гэсэн юм уу, бүү мэд. Хэрвээ тэгсэн бол тэр хүний бүтээлч сэтгэхүйг магтан дуулья.

За байз юу билээ. Аа тийм. Өршөөгөөрэй эртээд даарсандаа болоод ингэж орж, гардаг болоод байгаа. Эргээд нөгөө яриандаа орьё. Удаж удаж улаан, ногоон лед гэрлэн хаягтай автобуснууд ар араасаа ирсээр минийх л алга. Хаана л яваа болдоо тэр минь. Хүлээх итгэл “мохож”, тэвчээрийн утас тасарч, хүний автобусанд сууж харья гэж эрс шийддэгийн даваан дээр миний автобус ирлээ. Харин цаг гаруй хотын төвд автобус хүлээсэн хүмүүс автобус руу яаж дайрсан гэж санана. Алдарт Брэд Питтийн тоглосон “Дэлхийн дайн” кинон дээрх зомбинууд ханруу авирдаг шиг л үзэгдэл болсон. Ёстой л овсгоотой нь онд ордог гэдэг шиг хүчтэй нь түрүүлээд гэдэг хууль үйлчлэв. Орсон хойноо ч гэсэн амтлаад лаазалчихсан загас шиг л явсан. Дунд ангийн сурагч байхдаа автобусны чиглэл багатайгаас болоод харихдаа дандаа ийм их хүнтэй автобусанд явдаг байсан дурсамж сэргэснийг эс тооцвол ёстой хүсэх юм биш.

Гэхдээ хамгийн аймар нь хотын төвийн автобусны буудал бүр битүү хүнтэй байсан гээд бод доо. Тэд ч гэсэн надтай адил автобусыг амандаа харааж, аль болох даарахгүйн тулд дороо брек хийсэн гэдэгт би итгэлтэй байна. Цантсан цонхтой автобусаа ингэж удаан хүлээсэн тухайгаа гомдоллосноороо автобус нэмээч ээ, шинэ чиглэл гаргаач ээ гэж хэн нэгнээс хүсээгүй шүү. Зүгээр л энэ хэний гавьяа вэ гэж л асуух гэсэн юм.

Өө уучлаарай, автобус ярьж байснаа мэдэхгүй улс төр ярьж балрах гэж байна. Аягүй бол та нөхөд намайг улс төр мэдэхгүй байж чацга царайлаад дуугүй явж бай гэх биз. Би дээр хэлсэндээ даарснаас болоод орж, гараад байгаа гэж ингээд дуусгахгүй бол бүр гаран, гаран болох нь байна. Мартахаасаа өмнө автобусаа өмөөрч бичсэн шүлгээ бас сонирхуулья.

Хүний автобус ирээд л байх юм минийх л алга
Хүүхэд, хөгшингүй хошууран суух юм минийх л алга
Хөл гишгэх зайгүй байсан ч хамаагүй ээ би автобусандаа л сууна
Хөөгдөж, туугдаж, буусан ч хамаагүй харих автобусандаа л сууна
Дахиад 20-хон минут гэж би  өөрийгөө зоригжуулна
Дүүхэлзээд ирдэгсэн миний автобус гэж горьдлого тээнэ
Дуут дохиогоо хангинуулаад ороод ирлээ
Дугуй нь замдаа хагарч гэнэ чааваас
Тэгээгүй бол давхиад л ирнэ
Тэхийн зогсоол дээр хүлээсэн хэдэн бор хүүхдүүдээ авах гээд хүрээд л ирнэ
Такси барихгүй ээ би автобусандаа сууна
Тасалбар авахгүй картаа уншуулна…

Өглөөний сонин
М.Санчир

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 25, 2015 2:11:14 pm )

    Нийтийн тээврийг самраад хаячихлаа. хотын даргаа энэ алдаагаа засаачээ

  • zochin (December 25, 2015 2:23:24 pm )

    юу үнэн вэ гэвэл энэ тулын үнэн шүү хүмүүс ээ. үүл баатар минь бодно байгаа. эсвэл ард түмнээсээ асуусан нь ч дээр юм уу. шийдэхгүй бол хөлдөх нь байна шүү мань хэд нь.

  • zochin (December 25, 2015 2:24:55 pm )

    үнэнийг гоё бичжээ. нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг л юм болж байна даа.

  • Anonymous (December 25, 2015 6:26:13 pm )

    huuchin tsagaar yavdag bhad hun bagatai buudal deer ochood l suuchdag bla.odoo yajiin tsag nargui davhildaal bugd neg taldaa garchdag bolj.az taarval ter ali tald garch yavj bgaad suuj chadna gesen ug.huuchin hun bagatai yavdag bhad sandal deer bnga suuchdag bsan.odoo bol pig huntei ireel yun sandal oldoh manatai.bur 90-onoos omnoh shig uraldaj suudag bolson sh de.Bugd neg taldaa garchaad tohuurhaad davhildaad bna naad avtobusnii jolooch nar chin ! ! !

  • irgen (December 25, 2015 9:11:26 pm )

    ёстой үнэнийг бичжээ арай гэж гэртээ ирэхийн хөлдөх дөхөхийн

  • Anonymous (December 25, 2015 9:19:02 pm )

    Avtobus irdeggyi yum bnlee. Bi enx taivan nairamdliin ordnoos oroi 18 tsag ongorrd 1r xoroolold irex gej boon yum bolox yumaa. Xezee xigjnoo ene uls orin. Elbegdorj xoshin shog togloj bxaar niitiin teevereer zorchood yzeesei.

  • shur (December 28, 2015 10:10:32 am )

    vnen shvv. yag ingedeg ym. mungun zawiyagiin buudal bol yamar aimaar geech burhan mini.

antalya rent a car