antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 Comments are off

Шатахууны 52 хоногийн нөөцтэй байна

нийтлэсэн Admin

benzinЭнэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Уул уурхайн яамнаас мэдээлснээр хязгаар нутгуудад шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан 2015 оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн 2015 оны 11 дүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрлээ. Тухайлбал, баруун 5 аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car