antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 5 comments

Найман хувийн хүүтэй зээлийг Ц.Нямдорж хэнд ч хэрэггүй гэв

нийтлэсэн Admin
c40dc4861be4a22ebig

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн талаарх мэдээллийг сонслоо. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн ипотекийн зээл болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “ҮХЦ-ийн шийдвэр нь банкуудаас 856.4 мянган иргэн, ААН-д олгосон 1.9 их наяд төгрөгийн зээлийн барьцааг эрсдэлд оруулж байна. Үндсэндээ бол цэцийн шийдвэрээс болж ипотекийн зээлийн асуудалд зогсонги байдалд ороод байна. Нийт зээлийн 96.8 хувь нь хэвийн, 2,5 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.7 хувь нь чанаргүй ангилалд байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалж дан ганц найман хувийн хүүтэй зээл ч биш бусад үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлүүд зогсох эрсдэлтэй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт болсон банкны салбар уналтад орох аюул бий боллоо гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ. Үүнд анхааралтай хандах ёстой. Таван минутын хугацаанд үг хэлээд өнгөрөх асуудал биш учраас горимоо нээлттэй орхиод чөлөөтэй ярилцах нь зүйтэй байх.

Энэ асуудлын хувь заяа яаж шийдэгдэхээс ганц найман хувийн зээл биш эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. Найман хувийн зээл зогслоо. Цаашид өгөхгүй гэж хэлж байна. Өөр ямар нэг гарц гаргалгаа байна уу. Өмнө авсан зээлүүдийг хэрхэх вэ. Банкны нийт зээл зогсоно гэсэн үг үү. Цэц өмнө нь ийм шийдвэр гаргаж байсан. Одоо ч гэсэн ийм шийдвэр гаргах гэж байна. Монгол Улс хоёр их хурлын танхимтай болох гээд байна” гэв

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Орон сууцны зээлийг харахад 75 хувь нь найман хувийн зээл, 25 хувь нь банкны өөрийнх нь эх үүсвэрийн буву 20 хувийн хүүтэй байна. Мөн ломбардны зээл гэж бас бий. Зээлийн зөрүүг харахаар орон сууцны зээл иргэдэд хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Ипотекийн зээлээр 76.5 мянган өрх байртай болсон байна. Засгийн газрын гишүүнийг би гайхаж байна. Монголбанктай харьцах эрхзүйн орчин нь тодорхой байгаа. Журмаараа зохицуулагддаг асуудал. Бодит үр дүн гарчихсан байхад үүнийгээ үгүйсгээд Төв банктайгаа хэрэлдээд сууж байдаг.

Хуулийн төсөл бэлтгэж байгаа юм уу. Төв банк өөрөө бие даасан хуультай. Загнахаар болчихдог юм биш. 10 хувийн урьдчилгаа байж болно. Гэхдээ энд Засгийн газрын баталгаа хэрэгтэй. Засгийн газар баталгаа гаргаж өгсөн болоод гэрээ зурж, хэвлэлээр яриад байгаа юм уу” гэв.

Харин сөрөг хүчний гишүүн Ц.Нямдорж найман хувийн зээлийг үр ашиггүй, хэрэггүй зүйл гэсэн утгатай шүүмжлэл хэлсний дараа Н.Батбаяр гишүүн МАН-ыг Ц.Нямдорж гишүүний үгэнд тайлбар хийхийг хүсэв. Ц.Нямдорж гишүүн “Найман хувийн хүүтэй зээл чинь байгаагүй. Н.Золжаргал, Н.Алтанхуяг хоёр Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа явж байхад энэ зээлийг эхлүүлж гарын үсэг зураад ялж байсан. Энэ зээл чинь байхгүй байхад би Хуулийн яаманд байхдаа 3000 хүнийг ипотекийн зээлд хамруулж байртай болгож байсан юм. Одоо ингэж бие биеэ зүхэж суухаар ажлын хэсэг байгуулчих. Үндсэн хуулийн цэцийн өөрчлөлт ямар учиртай юм, өөр гарц юу байна гэдгээ ярилцах хэрэгтэй. Н.Золжаргалаа чи Төв банкны Ерөнхийлөгч болчихоод хоёр балай юм хийсэн шүү. Үнэ тогтворжуулах, мөн найман хувийн зээл хоёр. Энэ чинь эргээд та нарт лай болж байна. Хэзээ ч үгүйсгэж чадахгүй, та нар. Найман хувийн зээл Цэцээс болоод зогслоо гэх юм. Нэртэйгээр нь олгохгүй гээд хэлчихээч та нар. Худлаа улс төр хөөлгөж, луйвар хийдгээ боль. Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэж нэг юм орж ирээд зээл ярих юм. Чамд зээл ямар хамаатай юм. Явж ажлаа хий. Засгийн газартайгаа Монголбанк ярь. Дэндүү арчаагүй харагдаж байна” гэв.

Н.Батбаяр гишүүн “Улс төрийн намуудын тоглоом болсон нь харагдаж байна. Сонгууль гэдэг уухайн дор өөрийнхөө намын нэр хүндийг авахын тулд улайрч эхэлснийг Ц.Нямдорж гишүүнийг үг баталлаа. Ц.Нямдорж гишүүн энэ зээлийг хэнд ч хэрэггүй гэж хэллээ. Уучлаарай, би өөртэй чинь санал нийлэхгүй байна. Та бол элдэв янзын хүмүүсээс байраа авчихдаг. Тэгж авч чадахгүй хүмүүсийн амьдралд тээг садаа тавьчихаад үүнийгээ баатар мэт ярина гэж бодсонгүй. Би таныг ингэж хэлнэ гэж бодсонгүй. Ц.Нямдорж гишүүн өөрөө захиалагч нь юм байна. Цэц удаа дараа ийм шийдвэр гаргасан гэж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийг яах ёстой вэ гэдгийг иргэдээс асууя. Найман хувийн зээлээ яах ёстойгоо асууя. Нүүрэндээ маск хийж амьдрахаа боль. 25 жил хийж чадаагүй ажлыг хийж бид чадсан. Үүнийг нураах гэж явж байгаа улс төрийн нам байгаад харамсч байна” гэв.

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Сэлэнгэ (December 23, 2015 4:04:49 pm )

    Хүнээс үнэгүй байр авдаг нямдоржид хэрэггүй юм байгаа биз ард түмэнд хэрэгтэй, худлаа шударга царайлагч жүжигчин, энэ нөхрийг дахин их хуралд сонгохгүй байх хэрэгтэй, хар жагсаалтын нэг номерт оруул, 25 жил өндөр албан тушаалд явчихаад юу гийгүүлсэн юм бэ, өөрөө л үнэгүй юманд баяжсан байх

  • Anonymous (December 23, 2015 5:48:28 pm )

    Zunsun sunsun tolgoi lai bolhoor zai boldoo

  • Зочин+ (December 23, 2015 6:11:50 pm )

    Нямдорж мэдээж шүү дээ. Өөрөө 60 дөхтөлөө үнэгүй түрээсийн байранд амьдарч байгаа юм чинь . Үнэгүй тэгээд түрээсийн байр гэдэг юм Монголын 3 сая хүнээс ганцхан Нямдоржид байгаа юм чинь зээл мээл гэдэг ойлголт шал хөндий байгаа шүү дээ

  • zochin (December 23, 2015 6:32:46 pm )

    NYMDORJ ORON SUUTSNII ZEEL GEHEER OILGOHGUI BAINAA !!!!!!!!. BAIRAA BELGEND AVCHIHDAG BOLOHOOR TER BIZ. JIRIIN IRGEND BOL ZEELEER CH BOLOV BAIRTAI BOLOH NI AMIDARLIIN NI CHUHAL ZORILGO BAIDAG YUMAA !!!!!. NYMDORJ-OOOOOOOO ——TUREESIIN BAIRNII NYMDORJ-OOOOOOOOOO.

  • Anonymous (January 08, 2016 9:01:41 am )

    teneg ovgon

antalya rent a car