antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 Comments are off

Багш нар хичээлээ хойш тавин сургууль дээрээ архидаж, зодолджээ

нийтлэсэн Admin

-СУРГУУЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭХ НЭРИЙДЛЭЭР СУРАГЧДАА АМРААЖ, СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ АРХИ УУЦГААСНААС ХЭРЭГ МАНДАВ-

Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн гэгээ” дунд сургуулийн багш нар ажлаа “хаяж”, сургууль дээрээ архидаж байгаад нэгийгээ зодож хүнд гэмтээжээ. Болсон явдлыг нэхэн сурвалжиллаа. “Эрдмийн гэгээ” дунд сургуулийн 40 жилийн ой энэ жил тохиож буй аж. Сургуулийнхаа ойгоор хэд, хэдэн багш Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Улмаар өнгөрсөн сарын 14 буюу баасан гаригт баяраа тэмдэглэхээр нэг өдөр сурагчдаа амраасан байна. Ингэж баяр тэмдэглэх нэрийдлээр ажлаа “хаясан” багш нар сургууль дээрээ цуглаж архиджээ. Улмаар 16.00 цагийн орчимд Жаргалсайхан, Бямбасүрэн гэдэг багш нар хоорондоо маргалдаж зодолдсон аж. Бүр Жаргалсайхан нь Бямбасүрэнг сургуулийн хонгилд чирч, зэрлэгээр зодсон гэнэ. Хохирогчийн бие тааруу байгаа бөгөөд нийслэлд эмчилгээ хийлгэхээр иржээ. Түүний хамрын яс хугарч, хэвлий, булчин нь хүнд гэмтсэн аж. Жаргалсайхан нь “Эрдмийн гэгээ” дунд сургуульд 20 гаруй жил ажиллаж байгаа ахмад багш юм байна. Тэрбээр биеийн тамирын багшаар ажилладаг. Харин хохирогч технологийн багш Бямбасүрэн нь сургуульдаа залуу багш нарын тоонд ордог гэнэ. Сургуулийн орчинд, өдрийн цагаар зодолдсон багш нарын талаар Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Н.Энхтөрөөс тодруулахад “Цагдаа шалгаж байгаа учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сэжигтэн болсон багштай нь уулзсан. Хохирогчийг шатны уруу унасан ч гэх яриа байгаа. Сургуулийн орчинд зүй бус байсан гээд бид нар тэр хүмүүст хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Шалгаж тогтоосны дагуу асуудлыг шийдэх байх” гэсэн юм. Багш нарын ажлын байрандаа архидан согтуурч, зоцолдсон хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car