antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 1 comment

Ч.Сангарагчаа суллагдсан ч “дарамтад” амьдарна

нийтлэсэн Admin

Авлигатай тэмцэх газрын дарга  Ч.Сангарагчаа  нарын   шүүх  хурал өчигдөр Дээд шүү­хэд бол­сон.   Хуралдаан өглөө­ний 9.45 цагт эхэлсэн бөгөөд 12.30 цагт завсарлаж шүүх бүрэлдэ­хүүн шийдвэрийнхээ талаар зөв­лөлд­жээ.

Шүүх бүрэлдэхүүн шийд­вэрээ гаргаж, яллагдагч Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Ал­­тан­гадас нарт тус бүрт  нь нэг жилийн тэнсэн харгалзах ял эдлүүлэхээр болжээ. Ямартай ч хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан учир АТГ-ын дарга нарыг суллахаар болсон нь батлагдсан аж.

Мөн АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол хэргийг цагаатгах саналтайгаар Хянал­тын шатны шүүхэд хандсан ч шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон учир цаашид Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэ­дэгд­сэн байна. Хэрэв Үнд­сэн хуулийн Цэцэд хандвал Ч.Сан­га­рагчаа нарт холбогдох хэргийг цагаатгах гомдлыг нэг мөр шийдэх юм.

 

Ч.САНГАРАГЧАА ӨӨРИЙГӨӨ ХЭЛМЭГДСЭН ГЭЖ ҮЗДЭГ

АТГ-ын даргын албан тушаалыг хашиж байхад нь Ч.Сангарагчаад   Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж, нэр төрд нь халдсан, 133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ 2.4 жилийн хорих ял оноогоод байжээ.

Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг ялласан нь  зорилготой хүмүүсийн, зохион байгуулалттай ажил гэж бодож байна. Улс төрийн намын дарга байсан хүн Улсын Ерөнхий прокурор болсон нь нөлөөлж байгаа хэрэг.

Би төрийн албанд насаараа хоёр­гүй сэтгэлээр зүтгэж, ёс зүйн ал­даа, тэр дундаа гэмт хэр­гийн шинжтэй нэг ч  үйлдэл гар­гаагүй. Тиймээс би хилсдсэн” гэж байжээ. Харин үүнээс хойш тэрбээр дахин хэвлэлд мэдэгдэл хийгээгүй юм.

Ингээд Ч.Сан­га­рагчаагийн хууль бус үйлд­лүүдийг дэлгэж, хөдлөшгүй баримтаар ял эдлүүлэх болсонд тэрбээр гомдолтой байгаа төдийгүй хэд, хэдэн удаа давж заалдсаар энэ удаад суллагдах болоод байна. Түүнийг Улсын ерөнхий прокурорын газрын удирд­лагуудтай түнжин муу­тай байдаг гэх яриа гарсан ца­гаас эхлэн шүүх, цагдаатай хол­богдох болсон нь нууц биш.

Үүнээс гадна Ч.Сангарагчаа Зайсан  дахь   хүүхдийн  411   дүгээр ангид хорих ял эд­лэх болсон нь олны хэл аманд багагүй өртөж бай­сан. Тухайлбал,  насанд хүрээгүй­чүү­дийн хо­ри­ход ял эдлэх бол­сон нь түүний албан тушаал нэр нө­лөө­тэй холбоотой хэмээн тайл­барлагсад байв.

Түүнчлэн, өнгөр­сөн долоодугаар сард тус ангиас оргосон зургаан хориг­дол­той ч түүнийг нэр холбож байсан удаатай. Учир нь тэрбээр аж ахуйн хэсэгт хуваарилагдсан нь эдгээр хүүхдийг оргох нөх­цөлийг бүр­дүүл­сэн гэх сэрд­лэгэд өртөж байлаа.

Мөн түү­нийг Зайсанд хорих ял эдлэх бол­сон нь тэнд байдаг хувийн хаусдаа амьдрах боломжоор хангасан гэх яриа ч чих дэлсч байсан юм. Харин АТГ-ын дар­га асан Ч.Сангарагчаа энэ бүхэнд хамааралтай эсэх нь тодор­хойгүй. Түүнийг хоригдож байх хугацаанд дэгдэж бай­сан цуу яриаг ШШГЕГ тас үгүйс­гэ­сээр ирсэн нь цаанаа учиртай.

 

Ч.САНГАРАГЧАА СУЛЛАГДСАН НЬ УЛС ТӨРИЙН ТОГЛООМЫН ТӨГСГӨЛ ҮҮ

Түүний ял эдлэх болсон шалтгаан тун энгийн. Нэг л зангилаан дээр тогтдог цор ганц асуудал дээр Ч.Сангараг­чааг ялласан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөр­дөн  шалгах хэлт­сийн даргаар ажил­лаж бай­сан Э.Амарбатыг тагнаж, сон­сох төхөөрөмж өрөөнд нь 15 хоногийн турш суури­луул­сан гэдгийг нь нотолсон.

Ч­у­хам юуны учир мөрдөн шал­гах хэлтсийн дарга Э.Амар­батын удирдлага өөрийг нь хардав. Энэ бүхнийг өнгөр­сөн гуравдугаар сарын зарим улстөрийн хуудуутай үйлд­лүү­дээр дөвийлгөх нэгэн бай­даг.

Ч.Сангарагчаа өөрий­гөө Про­ку­рорын газрын цэвэр явуул­­гаар ял эдлэх бол­сон гэж үзсэн. Харин түүний эсрэг Таг­нуу­лын Ерөнхий газ­рын сэжигтнээр татаж, өөрийн ажилтнаа таг­насан гэд­гийг олж тогтоосон байна.

Ин­гээд прокурорийн хя­нал­таар дамжуулан шүүхэд шил­жүүл­­сэн байдаг. Гэхдээ нэр бүхий улстөрчид эл асуудалд ха­­маа­ралтай гэх шуугиан ч тухайн үед тарж байлаа. Учир нь Ч.Сангарагчааг буруутгасан зүйл ангиуд Э.Амарбат гэх эр­хэм­тэй холбоотой асуудлын дараа ар, араасаа цувран гарч ир­сэн байдаг.

Тиймээс Авлига­тай тэмцэх газрынхан дот­роо ха­га­рал­даантай байдаг гэхээс илүүтэй гадны нөлөөлөл, улс­төрч­­дийн бохир явуулга нэвт шингэсэн байдгийг энэ бүхнээс харж болно. 

Т.Батсугар

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 28, 2011 4:55:07 pm )

    Amarbat gej yag hen um be??????????????

antalya rent a car