antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Айлын өвөлжөөн дээр жоншны хайгуул хийж байна

нийтлэсэн Admin

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт айлын өвөлжөөн дээр жоншны хайгуул хийж байгаа мэдээллийг сумын иргэн Н.Батмөнх өглөө. Дээрх хэрэг Даланжаргал сумын Цагаан өндрийн Шорвог гэдэг газар өрнөж байгаа гэнэ. Хэргийн талаар Н.Батмөнх ийн ярилаа.

-Юу болоод байгаа талаар тодорхой хэлэхгүй юу?
-Манайх Даланжаргалан сумын айл. Сумаас холгүй Цагаан өндрийн Шорвог гэдэг газар олон жил өвөлжиж, хаваржиж ирсэн. Энэ газрыг бэлчээрийн зориулалтаар манайх хувьчилж авсан. Гэтэл 10-аад жилийн өмнөөс Шивээ-Овоо сумын малчин Гэсэр, Жавхлан гэх айлууд манай эзэмшлийн өвөлжөөн дээр ирж буучихаад, нүүж өгөхгүй удсан. Гэтэл саяхнаас өвөлжөөний ойролцоо олон нүх ухаж, ямар нэгэн зүйл эрж, хайж байгаа нь илт боллоо.

 

-Өвөлжөөн дээр чинь байгаа айлууд ингэж ухаж эхэлсэн хэрэг үү?
-үгүй. Өөр хүмүүс ирж ухаж байгаа. Гэхдээ Гэсэр, Жавхлан гэх айлуудтай ямар нэгэн холбоотой байх. Гэрийн хажууд нь цооног ухаад байхад тэд зүгээр суугаад байх юм. Эсвэл айлын өвөлжөө бидэнд ямар хамаа байна гэж боддог юм уу. Мэдэхгүй.

 

-Юу гэсэн үг вэ. Өвөлжөөг чинь булааж авчихаад, тэгээд хайгуул хийгээд байгаа хэрэг үү. Тухайн газрыг эээмших гэрчилгээ болон бусад бичиг баримт танайд бий юу?
-Бүх бичиг баримт нь байгаа. Гэтэл энэ хоёр айл нүүж өгөхгүй юм. Арга тасраад танай сонинд хандаж байгаа нь энэ.

 

-Тэгээд өвөлжөөн дээр чинь ямар хайгуул хийж байгаа юм бол?
-Эхлээд худаг гаргах гэж байгаа гэсэн. Гэтэл өвөлжөөний ойролцоо 10 гаруй нүх ухсан байгаа. Тэр нүхнүүд нь их гүнзгий юм билээ. Худаг гаргахаар бол тиим олон нүх ухах шаардлагагүй биз дээ. Тэгээд бид очоод ямар учиртай нүх болохыг асуухаар хэн ч хариулдаггүй. Илт элэг барьдаг.

Гэхдээ тэдэнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөвшөөрөл олгосон бололтой юм билээ. Дээрээс зөвшөөрөл өгсөн гээд байгаа юм. Бид баг, сумынхаа Засаг даргад удаа дараа хандсан ч ямарч хариу өгөхгүй юм. Манай өвөлжөөний холгүй иргэд гар аргаар жонш олборлодог. Тэгэхээр тэр орчимд жонш гарах боломжтой.

 

-Дорноговь аймгийн нутагт Говьсүмбэр аймгийн Засаг дарга яагаад зөвшөөрөл өгдөг билээ?
-Мэдэхгүй. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх зөвшөөрөл өгсөн гэдэг юм билээ. Энэ хэрэгт Гэсэр, Жавхлан гэх айлууд хамгийн их хамаатай. Тэд 10 хэдэн жилийн өмнө манай өвөлжөөңд ирж буучихаад нүүхгүй байсаар. өдийг хүрсэн.

 

Д.Сүх

Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car