antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 Comments are off

Нью-Йоркт террорист халдлага болов

нийтлэсэн Admin
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Нью-Йорк хотын Доод Манхэттен дүүрэгт нэгэн этгээд түрээслэн авсан ачааны машинтайгаа унадаг дугуйн зам руу давхин орж найман хүнийг дайран хөнөөж, 11 хүнийг гэмтээж бэртээлээ гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлэв.
Энэ хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш 3:00 цагийн үед болжээ. Нью-Йорк хотын дарга Билл де Блазио болон холбогдох албаны хүмүүс уг халдлагыг “террорист халдлага” гэж үзэж байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, ачааны машинтай гэмт этгээд нь явган зорчигчид болон унадаг дугуйтай хүмүүсийг дайрсныхаа дараа машинаасаа буу барин гарч иржээ. Энэ үед түүнийг цагдаа нар буудан шархдуулж, баривчилсан аж. Сэжигтэн нь 2010 онд АНУ-д цагаачлан ирсэн Сайфулло Сайпов гэгч 29 настай этгээд гэсэн мэдээлэл байна. Тэрбээр арабаар “Аллах Акбар” буюу “Аллах бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж нүдээр харсан гэрчүүд ярьжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car