antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 37 comments

С.Амарсайхан нар Су.Батболдыг унагаах ажиллагаа эхлүүлжээ

нийтлэсэн Admin

Монголчууд бид “Мордохын л хазгай байсан юм” хэмээн бүтэл муутайхан эхлүүлсэн аливаа үйлсийг өвөр зуураа ярилцаж суудаг ард түмэн. Тэгвэл өнгөрөгч 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН засгаа байгуулан ажиллаад бараг хоёр оны нүүр үзэж байгаа ч нийгэм эдийн засагт төдийлөн өөрчлөлт гарсангүй. Тэр тусмаа монголчуудын тал хувь нь амьдардаг нийслэлийн ажил урагшаа явахгүй байгааг иргэд олон нийт гомдоллох болжээ. “Муухай дээрээ улцан” гэгчээр НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумын гэх хэл амнаас болоод ажлаасаа огцорсон.

             Харин өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын санал тэнцсэн учраас өнөөдрийг хүртэл нийслэлийн хурал даргагүй байна. Хэдийгээр даргаа томилж чадахгүй байгаа ч НИТХ дотор Су.Батболдыг огцруулах төлөвлөгөө зурагдаад эхлэснийг хөндлөнгийн эх сурвалж хэллээ. Энэхүү төлөвлөгөөний авторыг НИТХ-ын даргад өрсөлдөж буй С.Амарсайханыг хэмээн үзэх хүн цөөнгүй бий. С.Амарсайханы хувьд УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын дүү бөгөөд ахынхаа бизнесийг үргэлжүүлж яваад улстөрд орж ирсэн нэгэн. Түүний ах С.Отгонбаяр нь АН-ын угишилтай бол С.Амарсайхан нь МАН-ын угшилтай нэгэн. Гэвч ах дүү хоёр улстөр ч маань үзэл бодлын хувьд зөрүүгүй ч “Оюуны-Ундраа” хэмээх их айлыг хөрөнгөлөг байлгахын тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг улстөрийн хоёр хүчинд тус тусдаа данслагддаг гэсэн яриа байгаа нь үнэний ортойг өнгөрөгч хугацааны улстөрийн байдлаас харж болно.

Нөгөө талаар С.Амарсайхан нь наанаа МАН-ын шоготой ч цаанаа АН-ынхантай ч тохиролцож чаддаг нэгэн гэдгийг ойрын эх сурвалж хэллээ. Тиймээс С.Амарсайхан НИТХ-ын дарга болж, улмаар Су.Батболдыг огцоруулах ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн мэдээлэл бий. С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо л бол Су.Батболдын хувь заяа өөрөөр эргэх нь. Учир нь МАН-ын шошгон цаана АН-тай хуйвалдаж чадах НИТХ-ын хурлын дарга бол Су.Батболдыг амархан огцруулж дөнгөнө. Тэгэхээр МАН-ын бүлгийнхэн чухам хэнийг ИТХ-ын дарга болгохоо ч тун болгоомжтой хийх цаг нь болжээ. Хэрвээ С.Амарсайханыг ИТХ-ын дарга болговол тэрбээр НИТХ дахь АН-ын бүлгийн нөхдөөр Засаг даргыг огцруулах тухай мэдүүлж, цаана МАН-ын бүлгийн дотно нөхөдтэйгөө дэмжих төлөвлөгөө зурагдсан гэдгийг хэлсэн юм. Улстөрийн хүрээнд ч тэр, хэвлэл мэдээлийн сүлжээнд ч түүнийг “Хотын фракц” хэмээн үзэж байгаа ч энэхүү багны цаана тэс өөр улстөр байгааг өгүүлж байна.

С.Амарсайханы хувьд тийм ч цэвэрхэн замаар явж өнөөдөрт ирээгүй нэгэн гэдгийг ч хэвлэлийнхэн үе үе дэлгэдэг. Арга ч үгүй биз. “Оюуны-Ундраа” гэх их айлыг хөдөлгөж явахад хууль бус зүйлс зайлшгүй шаардлагатай байдаг биз. Тухайлбал, Богд уулын Нүхтийн амнаас эхлээд хотын аль л байршил сайтай газруудад газар авч, бизнесээ цэцэглүүлсэн, Зайсан толгойд баригдаж байгаа “Zaisan Square” нь газрын маргаан, зөвшөөрлийн асуудлаас болж нэг хэсэгтээ хэл ам дагуулсан, “Оюуны ундраа” групптэй холбоотой тендер, мөнгө хөрөнгө, Багануурын дулааны станцыг хувьчилж авахаар “МААТ” гэгч компани байгуулан бужигнуулсан, Тээвэр хөгжлийн банкны 51 хувь тойрсон асуудал гээд дурдаад байвал цөөнгүй зүйл бий. Тэр ч бүү хэл  С.Амарсайханыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш “Оюуны ундраа”-гийн олон охин компаниуд хотын бүх тендерүүдэд ордог болжээ гэх мэдээлэл ч үзэгдэх болсон. Энэ бүгдээс харвал С.Амарсайхан нь нэр нөлөө, албан тушаалаа ахиулж, хотынхоо даргыг хүртэл унагаах ажиллагаа зохион байгуулж байгаа нь хувийн хэрэг үү, хувьсгалын хэрэг үү гэдгийг уншигч та мэдэх буй заа.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • вввв (October 04, 2017 2:08:51 pm )

    Энэ Амарсайхан чинь төрийг самрагч юм байна. одоо энэ мөрөөдлөө зогсоогооч.

    • Ёолкй Балкй (October 05, 2017 9:16:38 pm )

      Гуцаа Амарсайхан заавал болох ёстой 60 тэр бум эрлийз хурлийзуудтай хатуу тэмцээрэй

  • иргэн (October 04, 2017 2:32:39 pm )

    Энэ Амарсайхан гэгчийн харж байгаа харцыг ээ

    • вьт (October 06, 2017 11:31:24 am )

      Амарсайханд амжилт

  • zochin (October 04, 2017 2:38:16 pm )

    harts sonin bish ee.ajil hiij chadah hun heregtei,2 un yariad baih yum 3 dagch bas baij bolno shuu dee

  • Зочин (October 04, 2017 3:00:43 pm )

    Зөв зөв

  • зочин (October 04, 2017 4:07:35 pm )

    Су.Батболд муу ажиллаж байгаа нь үнэн шүү, гэхдээ Э.Батүүл шиг хүүтэйгээ нийлж тендер хусаж офшорт хийхгүй юм даа

  • зочин (October 04, 2017 4:39:57 pm )

    гөлийсөн шаарууд юм. бүгд л ардчилсан намтайгаа хуйвалдлаа. сөрөг хүчин маш сайн ажиллаж бна тэдний өгөөш тоглоом болох нэ

  • зочин (October 04, 2017 4:41:22 pm )

    тос дотроосоо өтнө гэж

  • зочин (October 04, 2017 8:20:24 pm )

    Ах Отгонбаяр нь ОБ-н сайд байхдаа Иридум сансрын гар утсаар гангарч хотод барьдаг байгаад гал сөнөөгч нар Сэлэнгэд нисдэг тэрэгтэйгээ сүрэхэд холбоогүй байснаас олон хүн үхсэн. Үүнээс болоод би сайдаасаа огцорно гэж хэлж байснаа огцрохгүй гээд зүтгэж байсан хөгийн гар байдаг. Увс угшилтай гээд туудаг нөхөр

    • Хэрлэн (October 05, 2017 9:19:27 pm )

      Чи Амарсайханд атаархагчдын нэг үү 60 тэр бум эрлийз хурлийзын зулбасага уу в
      Тэр өнгөрсөн баларсан түүх хэнд храмаатайюм. эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа өргөсөн баатруудын хажууд чи бол нусан буу. Эрлийз

    • Хэрлэн (October 05, 2017 9:20:22 pm )

      Uvsiinh bolohoor hun bish uu pizdaa

    • Anonymous (October 05, 2017 9:20:50 pm )

      Uvsiinh bolohoor hun bish uu pizdaa

  • Ub irgen (October 04, 2017 8:21:01 pm )

    Ene tenegiin hartsiig ee. Iiim l hulduunuud turd shurgalahaar uls hot yanaa

    • вяч (October 06, 2017 11:33:30 am )

      Энэ лав Баярсайхан гэгч Миеэгийн утсан хүүхэлдэй эмгэний захиалгат бичлэг байх

  • zochin (October 04, 2017 8:57:59 pm )

    Amarsaihan gegchiig Hurlyn darga bolgoj bolohgui. Ter hotyn uudtei buhniig bulaah nuhur baina shuu! Niisleliin irgediin husej huleesn hun yaavch bish.

  • доо (October 04, 2017 9:22:02 pm )

    угаасаа хоёр талд ажилладаг гэр бүлийн бүлэглэлүүд олон болжээ. аса , сумьяабазар, отгонбаяр амарсанйхан. наранхүү саранцэцэг, гм хувирагч урвагч гэр бүлүүдээс болгоомжлох болжээ.

  • зочин (October 04, 2017 9:43:45 pm )

    Овоо гайгүй хүн юмуу даа гэж гүйцэд бодож амжаагүй байхад л элдэв 2-оор нь бичээд л тархи угаачих юм. Хэнд нь итгэх вэ таминь ээ

  • zochin (October 04, 2017 10:25:51 pm )

    arai ch dee amarsaihaniig gaigui yum bolow uu gesen chin alvan tushaaliin tuluu temtsegch yumuu?

  • Иргэн. (October 05, 2017 1:14:01 pm )

    Харинч Хотын хувьд даргаа олсоншдээ. Амарсайхан мэтийн луйварчдад тал засч хэрхэвч болохгүйшдээ. Энэ нийтлэлийг уншихад ийм магадлал байхыг үгүйсгэхгүйч байж боломгүй хувилбар шүү????….

  • Anonymous (October 05, 2017 3:49:32 pm )

    oyunii undraagiihan ch hetsuu garuud da kk amraa gehees iluu oyunii undraagiin geh todotgoltoi bha

  • зочин (October 05, 2017 5:24:13 pm )

    Сандуйгийн 60 тэрбумыг яаж гүйцэхэв дээ. хотын газрын албаны дарга хүн төрсөн дүү Сэргэлэндээ замын голд газар олгоод тэр нь замын түгжрэлд яаж нөлөөлж байна. Хоме плаза ш дээ хан уул дүүрэгт байдаг минт баарны эрээн байшин. өдөр болгон ирж очих гэж үнэхээр үйлээ үзэж тойрч байна. араай дэндүү юм аа. офшорт бас хэдийг нуусан гэлээ нүд гүйсэн гөлөгнөсөн муу новш

  • Очир (October 05, 2017 5:26:33 pm )

    Оюуны ундраагийн ах дүүс бол чононууд шүү дээ, нэг лам байдаг юм, тэр нь зүгээр л хуулийн байгуулагын ажилтнуудыг ална шүү гээд л сүрдүүлж байдаг, ясных нь лам байхав дээ, Налайхад хийд байгуулж мухар сүсэгтнүүдийг шулж байгаа гар.

    • Anonymous (October 05, 2017 9:01:41 pm )

      ЧАДАЛТАЙ БОЛОВСРОЛТОЙ ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ ОЛОН ТҮМНИЙ САЙН САЙХНЫ ТУЛД ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ХАМБА БАЙДАГЫГ МОНГОЛЧУУД МЭДНЭЭ.
      МОНГОЛД БАЙХГҮЙ САЙХАНЧ ХИЙД БОСГОСОН БАЙНА ЛЭЭ
      АМЖИЛТ

    • Anonymous (October 05, 2017 9:06:46 pm )

      HUDLAA SHAAGAAD BAIGAARAI HARIN CH SAIHAN NAMBLAG TSARAILAG LAM BAIDAG YM BNA LEE.

  • irgen (October 05, 2017 8:34:13 pm )

    ene zaluu chin yamar muuhai zanaltai, gemt heregten harztai hyn be, aimaar umaa

  • Anonymous (October 05, 2017 8:58:11 pm )

    Irgediin huraliin dargad zov hun ner devshuulsen baina.
    Amarsaikhan chadnaa ataarhagchid hudal hutsaj l baig .

  • Anonymous (October 05, 2017 9:08:22 pm )

    Зөв хүнийг нэр дэвшүүлсэн байна лэ
    Амарсайханд амжилт
    Төрийг самарч байгаа эрлийзүүдтэй хатуу тэмцээрэй

  • ahmad hun (October 05, 2017 11:35:45 pm )

    ай мэдэхгүй. хужаагийн хуйвалдаанаас гадна увсын хуйвалдаан хэцүү бга. баруун аймгийнхан үймүүлж сүйрүүлж магадгүй улс
    уул нь хичээл суралга амьжиргаандаа сүрхий. хэл ам ч сайтай ч нэг л нотой.

  • Төрдөө хууртдаг иргэн (October 06, 2017 12:03:39 am )

    Одоо байтлаа хэл аманд ороогүй,ашиг сонирхолын зөрчилгүй нэг ч товариш гарч ирэхээргүй болж дээ!!!Энэ нэг сонин үзэгдэл улс төрийнхөн дотор бий болоод удаж байна!!! Нэг гэр бүл дотроос хоёр өөр,өөр намын харьялалтай байдаг үзэгдэл!!!!!!!!!! Энэ чинь цаанаа томоос том жинхэнэ ашиг сонирхолын маш НОЦТОЙ-НООТОЙ нөхдүүд улс төрөөс ашиг хонжоо олох зорилготой ,нээх мундаг улс төрч болж жүжиглээд л байна даа!!! Таминээ!!! Ийм онцгүй,жудаггүй товаришуудыг улс төрөөс хол байлгамаар л байх юм даа!!!

  • вьт (October 06, 2017 10:09:23 am )

    Хөлсний бичээч захиалгат бичлэгээ болиоч ээ

  • Зочин (October 06, 2017 11:39:28 am )

    Доржзодовын өрөөсөн гар Амарзодов гэгч танай МАН-ыг ч дуусгана даа.

  • Anonymous (October 06, 2017 12:48:11 pm )

    60тэрумын мафийг унагах нь зүй ёсны хэрэг шүү дээ

  • Anonymous (October 06, 2017 3:34:28 pm )

    ENE ZURAG EVLUULEG BNAA..

  • АРАЙ Ч ДЭЭ (October 08, 2017 2:41:12 pm )

    Амарсайхан улстөрч биш нийслэлийн төлөө ч биш харин Оюуны ундрааг л хамгаалахын төлөө яахаас ч буцахгүй нэгэн ш дээ…Хотын мөнгийг хаашаа урсгахаа хамгийн сайн мэдэж буй компаний төлөөлөгч

  • Dondov (October 08, 2017 11:19:40 pm )

    Cu. Bat-Bold darga bol yamarch baican shunalgui , hun dee. Ouynii -Undaraagiinhan ideh uuhdaa garshcan humuuc shuudee , Ouynii -Undaraa gedeg companiig ulcad tiim cain um hiij gene, Ard tumend heregtei tiim cain uilc buteej gene gej l duulaagui l um baina. Odoo hotod ch tord ch idej uudaggui hun l heregtei baina shuu dee

  • king (October 09, 2017 6:33:23 am )

    AJIL HIIJ CHADAHGUI BAIGAA BOL OGTSRUULHAD YU N BOLOHGUI BAIHAV TERNII TULUU TUN BOLGOOMJTOI HAND CH GEH SHIG, TER HUN SETERTEI YUMUU

antalya rent a car