antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2017 32 comments

ЗОГСООЖ БОЛОХГҮЙ ХӨДӨЛГҮҮР

нийтлэсэн Admin

-Хатуухан хэлэхэд өнөөгийн хүнд хэцүү үед Засгийн газраа унагавал гадны хөрөнгө оруулагчид Монголыг нэг нүдээрээ ч харахгүй. Муугаар бодоод засаг огцорлоо гэхэд сандал суудлын өрсөлдөөн гэсээр багагүй хугацаа алдана. Тэгээд дараагийн “нярай” засаг энэ том даваануудын ард гарч чадах уу. Эсрэгээрээ Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд хүрвэл яах вэ-

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн албан бус мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Монголын улс төрийн түүхэнд парламент цөөнгүй Засгийн газраа огцруулсан ч сайн үр дүн авчирсан жишээ алга.
1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонх болсон үе түүхэн дэх бага хаадын үеийг эрхгүй сануулдаг. Тухайн үед буюу 1996 оны зун М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ч 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон. Дараа нь 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ц.Элбэгдорж Засгийн газраа бүрдүүлмэгцээ улс төрийн тогтвортой байдлыг бодож, сайдын суудлыг эвсэлд нэгдсэн намуудад тэнцүү хувааж өгсөн байдаг. Гэвч нэмэр болоогүйгээр үл барам түүний тэргүүлсэн Засгийн газар гурван сар ч “наслалгүй” 1998 оны долоодугаар сарын 24-нд огцорсноо зарласан.
Үүний дараа 1998 оны 12 дугаар сарын 8-нд Ж.Наранцацралт “Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайдаар томилогдож, ажлаа авснаас хойш долоон сарын дараа 1999 оны долоодугаар сарын 21-нд мөн танхимаараа огцорсон. Ийн гурван ч Засгийн газраа “нухаж”, 1999 оны долоодугаар сарын 30-нд Р.Амаржаргалыг томилж, дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзсэн АН-ыг 2000 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн “огцруулж”, Ж.Наранцацралт л намаасаа ганцаараа дараагийн парламентад суудал авч байсан түүх бий. Засгаараа тоглосон энэ дөрвөн жилд улсын төсөв хоосорч, ард түмний амьдрал элгээрээ хэвтсэн. Аймаг орон нутагт 3-6 сарын цалингаа тавьж чадахгүй байдалд хүрч, банкууд дампуурлаа зарлаж байсныг иргэд мартаагүй байх.
Засгаа задраасан хамгийн сүүлийн түүхийг дурдахад, намаа удирдаж гурван сонгуульд ялалт байгуулсан Н.Алтанхуягийн үзэл баримтлал нэгт намын “ахан дүүс” нь чичирсээр байгаад 2014 онд хоёр ойтой Засгийн газрынх нь “амьсгалыг тасалсан”. Угтаа бол 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын үед Монголын эдийн засаг 11 хувийн өсөлттэй байлаа. Шинэ засгийн тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа авахдаа “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн сүржин уриа хэлсэн ч бодит байдал эсрэгээрээ болж, түүний толгойлсон Шийдлийн Засгийн газрын үед буюу 2014 оны сүүлээр эдийн засгийн өсөлт 11 хувиас 7.8 хувь болтлоо огцом унасан. Нэмж тоо баримт хэлэхэд, 2015 оны сүүлд 2.5 хувь болж, 2016 онд гарсаар бүр огт өсөөгүй. Мөн УИХ Засгийн газраа унагаснаас болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараас 110 сая болтлоо буурч, хоёр компани тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоож, үүний уршгаар олон мянган иргэн ажилгүй болсон. Өнгөрсөн оны эхний хагас жилд улсын төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай, эдийн засгийн өсөлт саарч, сүүлийн таван жилд ДНБ анх удаа хасах утгатай гарсан байдаг. Мөн гадаад хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 давж, үндсэндээ Монгол Улс гадны улсуудаас авсан зээлээ төлж чадахгүй дефолтоо зарлах хэмжээнд хүрсэн талаар гадна дотны шинжээч, мэргэжилтнүүд ам уралдан ярьж байлаа. Үүнд бухимдсан ард түмэн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх баригч АН-д дүн тавьж, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягаас эхлүүлээд Шинэчлэлийн болон Шийдлийн засагт сайдын алба хашиж байсан улс төрийн лидерүүд нь хүртэл өвдөг шороодсон билээ.Өнгөрсөн онд ард түмэн МАН-ыг дотоод эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортой хэмээн харж 65 суудал өгсөн юм. Мэргэжлийн Засгийн газар ч бүрдсэн даруйдаа Олон улсын валютын санд хандаж, найман сар үргэлжилсэн хэлэлцээр амжилттай өндөрлөсөн билээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-наас манай улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих шийдвэр гарсан. Валютын сангийн Засгийн газартай хамтран ажиллах болсон гол хүчин зүйл нь МАН УИХ-д 65 суудал авсан тул улс төрийн нөхцөл байдал тогтвортой гэж үзсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Төсвийн алдагдал 740 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 383 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2400 төгрөгт тогтворжиж, он гарсаар 200 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил идэвхжиж, нүүрсний олборлолтын хэмжээ огцом өсч, экспортын орлого тав дахин нэмэгджээ. Жилийн өмнө Засгийн газар хүүхдийн мөнгөө ч өгөх санхүүжилтүй байсан бол өнөөдөр төсвийн орлого 579 тэрбум төгрөгөөр давсан дүнтэй гарч, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн. Энэ тоо баримтууд эдийн засагт “ногоон гэрэл” ассаныг илтгэж байна. Мөн Засгийн газар тогтвортой байх нь дан ганц гадаад хөрөнгө оруулалт бус бизнес эрхлэгчдэд хамгийн том түшиг тулгуур болдог. Улс төрийн тогтворгүй байдал нь том жижиг олон компанийг үүдээ барихад хүргэхээс гадна төрийн бүх л шатны албанд нөлөөлж, хамгийн том хохирлыг ард түмэн л үүрдэг. Монгол Улсын одоогийн нөхцөлд Засгийн газар огцорвол улс төрийн тогтворгүй байдал үүсч том жижиг олон гай дуудна. Учир нь ОУВС-гийн шаардсан нөхцөлийг Засгийн газар болон улстөрчид зөрчсөн тохиолдолд дараагийн санхүүжилтээ зогсоох, түдгэлзүүлэх бүрэн эрх бий. Гадны жишээ дурдахад, Украин Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч улстөрийн тогтворгүй байдал газар авч, хэлэлцээрээр тохирсон үр дүнд хүрээгүй учир урт хугацаатай, хатуу хөтөлбөрт шилжсэн.
Өөр нэг аюул нь Монгол Улс таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон Чингис бондын эхний 500 сая ам.долларын эргэн төлөлтийг дөрвөн сарын дараа барагдуулах ёстой. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сард босгосон Чингис бондын 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлөх хуваарьтай. Мөн ирэх оны тавдугаар сард Дим Сан бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.доллар төлнө. Өөрөөр хэлбэл, он гараад 660 сая ам.долларын өр төлбөр барагдуулна. Хатуухан хэлэхэд өнөөгийн хүнд хэцүү үед Засгийн газраа унагавал гадны хөрөнгө оруулагчид Монголыг нэг нүдээрээ ч харахгүй. Муугаар бодоод засаг огцорлоо гэхэд сандал суудлын өрсөлдөөн гэсээр багагүй хугацаа алдана. Тэгээд дараагийн “нярай” засаг энэ том даваануудын ард гарч чадах уу. Эсрэгээрээ Монгол Улс дампуурлаа зарлах түвшинд хүрвэл яах вэ.
УИХ-ын сүүлийн дөрвөн сонгуулийн үр дүнг харахад засгаараа тоглосон нам их, бага хэмжээнд ялагдал амссан байна. МАН улс орноо бодсон ч, улс төрийн хараагаа харсан ч 2020 онд ээлжит ялагдлаа хүлээхийг хүсэхгүй байгаа бол Засгийн газраараа тоглох хэрэггүй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Zochin (August 21, 2017 11:57:22 am )

    Za za olon yum yariad blgvi vter tvrgen ogtsor Tged ta nar muusain luiwarchinguud tur udirdana sanaa yu bitgii dawar hurdan ogtsor

  • Zochin (August 21, 2017 12:17:51 pm )

    Uu aas aih ve unagaaaaaaaaaaa untaj bgaaa erunhii said Bna shuu deee hezee ch serehgui eeeeeeeee

  • Дорж (August 21, 2017 12:58:49 pm )

    Зангарагтай засаг хэрэгтэй байна. Одоогийнх шиг үлбэгэр засаг үнэн хэрэггүй. Хэл ус ч үгүй гадны хүний хэлснийг ойлгохгүй ерөнхий сайд цаашид битгий гаргаж бай. Ядаж хилийн цаад талд Эрхүүгийн оюутны байранд амьдарч үзсэн хүн тавь л даа

  • сүх (August 21, 2017 1:09:14 pm )

    дэмийрээд бай энэ хужаа зайлхаар болхоо байчдаг юм гэж юу байсийн.улс бол улс шиг л байх хэрэгтэй

  • ЗОЧИН (August 21, 2017 2:33:32 pm )

    ГАДААД БОЛОН ДОТООД ОД ХУУЛЬ БИЕЛҮҮЛДЭГ ЗАСАГ Л ХЭРЭГТЭЙ

  • зочин (August 21, 2017 2:52:50 pm )

    Одоо дэмжээд ирж байгаа ямар гадны хөрөнгө оруулалт байна вэ ОУВС л байна даа ккккогцорч далд ор Эрдэнэбат увайгүй нөхөр юм даа ичих хэрэгтэй Энхболд чинь улам л эвгүй байдалд орно авилгалын 570 аа улсад тушаах зүрхгүй хог

  • ЗОЧИН (August 21, 2017 2:56:23 pm )

    ТАРХНЫ ТУРААЛТАЙ ЕС ИЧ ЗАЙЛ

  • Anonymous (August 21, 2017 3:55:28 pm )

    Доллар 2447 байна.Худлаа ярихаа зогсоо

  • zochin (August 21, 2017 6:50:39 pm )

    OGTSORSON CH ZASAGT J ENHBAYR HURELSUH AURSAIHAN DAVAASUREN GEH MET HURELBAATAR GEH MET ILUU HUCHTEI ZALUUS ORJ IRNE SH DE TUUNEES HOGSHIN OYUNHOROL TSOGTETSEG CHULUUNBAATAR YU CH HIIDGUI CHOIJISUREN TAMHICO MET HERGEGGUI EE ZAIL YACH BODSON MANIIN ZASAG L GARCH IRNE SH DE BAS ARD TUMNII OORIIG ERONHIILOGCHTEI HAMTRAN DARAH HUMUUS HEREGETEI BN

  • Anonymous (August 21, 2017 7:54:52 pm )

    Esregeeree ogtsrohgui bol gadnihan bur uzehgui

  • Anonymous (August 21, 2017 8:39:17 pm )

    zailaAAAAAAAAAAAAAAAAA

  • Batzorig (August 21, 2017 9:43:13 pm )

    Ийм арчаагүй новшийн ЗГ ыг нэнмдаруй огцруулбал таарна.

  • иргэн (August 22, 2017 12:39:14 pm )

    ЗҮГЭЭР ЗҮГЭЭР. АРД ТҮМЭН ХҮЧ БАЙНА. ТИЙМ УЧИР ЭРДЭНЭБАТ МЭТИЙН ХЭДЭН ХУВАЛЗ ОГЦРОХОД ЮУН СҮРТЭЙ ЮМ. ТЭГЭЭД ТЭР МӨНГИЙГ ЯМАР ЭРДЭНЭБАТ КАРМАНААСАА ТӨЛӨХ БИШ. БҮТЭН НЭГ ЖИЛ БОЛОХОД ЭД ЭРДЭНЭТ, МОНГОЛ БАНКНЫ ЛУЙВРЫГ ЯАЖ ХАЙЦААЛАВ. АРЧААГҮЙ СТАКАН ЭРДЭНЭБАТ. ЧИ ҮҮРД УЛС ТӨРӨӨС ЗЙЛ

  • оррр (August 22, 2017 3:12:01 pm )

    мөнхбатийг хамгийн түрүүнд явуулаач

  • Засгийн газарт ажиллах боломж өгье (August 22, 2017 5:41:25 pm )

    ЗГ-ыг огцрууллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Өмнөх ЗГ-уудын гашүүн түүх үүнийг нотолно. Энэ ЗГ-т итгэж ядахдаа 2 жил ажиллах боломжийг өгөөч. Тэгээд дүгнэж үзэх хэрэгтэй. Нэг нам УИХ болон ЗГ-т суучихаад л нам доторх учраа эхлээд олох хэрэгтэй байна. Үүний дараа л сайд нараараа “туг тахих” эсэхээ шийднэ биз. Тэгэхгүй бол хөл, гар нь олдохгүй утгагүй зүйл болохнээ. Сөрөг нам л үүнд сонирхолтой байна байхдаа!

  • энэбиш (August 22, 2017 7:16:33 pm )

    одоо эдийн засгийн ийм хүнд үед засгийн газраараа тоглож огт болохгүй ! эрх мэдлийн араас улангассан зарим этгээд л шүлсээ гоожуулж засгаа огцруулаад өөрсдөө горилж суугаа нь ойлгомжтой . Засгаараа оролдвол МАН өөрөө ард түмний итгэл алдах аюултай тулгарна үүнийг гишүүн бүр хатуу ойлгох хэрэгтэй.

  • зочинзочин (August 22, 2017 7:34:11 pm )

    Хятадуудыг зайлуулж байж л Монгол хөгжинө, алийн болгон Хятадын гар хөл бологсодыг төрд байлгах вэ? МАН боловсон хүчинтэй л бол хариуцлагаа тооцож , ард түмнийг доромжилсон олон шийдвэр гаргасан Засгийн газраа огцруулаач

  • Зочин (August 22, 2017 9:44:23 pm )

    Яг үнэнийг бичихэд ард түмэн МАН -ыг арай дээр буйр суурьтай гэж 2О16 оны сонгуульд 65 гишүүн сонгосон гол нь Засаг төрөөрөө тоглоод байхгүй .Хорондоо эвтэй юм гэж сонгосон жил хүрэлгүй шахам албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй араатан шиг авирлаад байвал 2О2О он байтугай 2ОО2О онд ч сэхэхгүй унах байх шүү .Яагаад гэвэл ард иргэдийн итгэлийг ийм хугацаагаар эвдэрлээ гэсэн үг дээ. Уул энэ засгийн газар бас үгүй сайн ажиллаж байна .УИХ харин эргэж буцсан арчаагүй шийдвэрүүд их гаргалаа. Уймраа чавганц шиг байхаа болиоч ажлаа хийхгүй баяр наадмаар тууз хайчилж наадам хэсээд л амраад л байх юм.АН -ынхан хөнгөн гоомойг нь ашиглаад ард чинь хутга бариад хатгахад бэлэн болчихсон элэг нь хөшөөд зогсож байна даа.

  • zob (August 22, 2017 10:09:46 pm )

    Erdenebat , kanineteer ogcroh heregtei tom kompanaas tetgemj abdag hun ogcor….bid bosoj temcene

  • Anonymous (August 22, 2017 10:49:49 pm )

    tiimee ard tvmen zasag tur togtvortoi bgasai gedegiig hvsch bga …bayn garuud l turiig turhirch donsolgodog bhgvi uy …yduu ard tvmen bor honogoo l bodoj yvdag tur zasag ymar ch hamaagvi ..oilgomjtoi bga biz..turiig ganhuulah hvseltei shunaltanguud ene setgegdeliig l bichdeg um sh dee

  • Anonymous (August 23, 2017 10:58:07 am )

    Zasgiin gazar bol togtwortoi bh ni hamgiin chuhal vvniig unshij bga hvmvvst helhed eh ornoo ard irgedee bodson alich nam ewsel ard irged togtwortoi bailgah ni yu yunaas chuhal.Ene zasgiin gazar hiij bga ajil hiih gej bga hutulbur geed buh zuil ni ard irgediinhee alsiig harsan ajiluud bsan ta buhen sain tungaaj uzeerei.Bi alich nam bish olon jil bagshilsan bagsh bna.Ene bdal olon olon hohirol amsah bolno ene hohirol ni hamgiin turuund ard irged bidend nuluul ni uuniig yagaad oilogdoggvi yum bol ene ard irgedeesei itgel awsan ene gariin useg zurj alban tushaald sanaarhaj yawaa gishuud irgedeesei dor uhaan muu bna gej uu….

  • Зочин (August 23, 2017 2:18:47 pm )

    Эрдэнэбат биш юмаа гэхэд өөр хэн ЗГ удирдана гэж? Гарын үсэг зураад далжиганаад гүйж байгаа хэдэн банди нар энэ ажил дээр ухаан чадал нь лав хүрэхгүй. Учраа ч олж амжаагүй буруу зөрүү хийсээр байтал 2020 оны сонгууль болно. Ингэхгүй ээ!!!

  • Хүмүүс тэнэг болчиж (August 23, 2017 3:13:07 pm )

    Эргүү малнууд муу эр дайнд хөөрнө гэгчээр жинхэнэ далдайж байна аа. Засгийн газрыг огцруулна гэдэг тийм сайхан зүйл үү МАЛНУУДАА

  • Маш буруу шүү битгий өөхшүүл (August 23, 2017 3:14:52 pm )

    Наадах чинь эх орны төлөө лав биш Эрх мэдэл сандал суудлын төлөө л ингэж байна ш дээ. Ичиж үхмээр лалрууд төрөөс авдаг цалин нь багадаа цавчаа хийх маягаар ийшээ орж ирж байгаа ш дээ.

  • Оркууд л огцруулах бодолтой байгаа. (August 23, 2017 3:16:27 pm )

    Юманд чинь судалгаа шинэжилгээ , оюун дүгнэлт, үр дүнг тооцолт гэдэг юм байх хэрэгтэй ш дээ сэтгэлийн хөөрлөөрөө л юмийг дандаа шийдэцэгээх гэж байх юм даа. Оркууд олширсоор л ОСОРЖАМААГ огцруул

  • turuu (August 24, 2017 1:53:45 pm )

    iim 9 bidend hereggui ee huu

  • Anonymous (August 24, 2017 6:04:45 pm )

    Хуцалгүй огцор. Энэ Засаг лав Монгол улсыг аврах Засаг биш. Үтэр түргэн зайлуул. Дэлхийгээс.

  • ЗОЧИН (August 25, 2017 12:14:55 pm )

    ЕР НЬ ТЭГЭЭД МАН Ч ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ НАМ ЮМ БАЙНА.АН-ЫГ ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД БАС Л ЧАДАХГҮЙ БНА ГЭЭД АРАЙ ХӨГШИН БУУРЬТАЙ БАЙХ БОЛОВ УУ ГЭЖ ИРГЭД МАН-Д ИТГЭЛ ӨГСӨӨН. ОДОО ХАР ???? БАС Л ЯЛГАА АЛГА.ХАРИН МАН-ЫХАН ИРГЭДИЙГ МАНгартуулж БАЙГААД САНАЛЫГ НЬ АВСАН ХОЙНОО ЯАЖ ТАТВАР НЭМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАСЧ,ТЭТГЭВРИЙН НАС НЭМЖ ИРГЭДЭЭ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛЖ БАЙЛАА ДАА???МАРТААГҮЙ ШҮҮ, 2020 ОНЫ СОГУУЛИАР МАРТАХГҮЙ ЮМ ШҮҮ???

  • Anonymous (August 25, 2017 3:47:11 pm )

    Ene ta nariiin songolt baisan say eronhiilogchiin songuuliiiin ur dun ta nar battuga gegch hutgan uimuulehchiiig gargasan bolxoor yg unendee nene hurelsux ouynerden amarbaysagalan lalruud albaar unagaaj oorsdoo gargah gesen tom bodlog baij lalariiin toporuudiig bugdiiig ni buud

  • Anonymous (August 25, 2017 3:54:48 pm )

    Ene bol shuuud ardchilsan namiiin ywuulga gedeg ni todoroi heden archaagui yugaach medehgui batsaanuudaar ah narluu ni turguilj bna daaaaaa tar nar yaxwe bid yaxwee ard irgediin amidral yaxwee

  • Tungaa (August 27, 2017 10:07:56 am )

    Za daa ogtsruulaad daraagiin khumuus khiisen deer dee zasgiin 2 khun taarakhgui aikhad ajilluulna gej yu baikh be dee

  • батаа (August 30, 2017 10:36:55 am )

    Нэг мэдэхэд Агийгийн сольсон залуус ил, далд нь тоогоо алдав. Түүний хамгийн сүүлийн сонголт эрхэм гишүүн, “МАК”-ын эрх агь Н.Номтойбаяр. Гэргий нь хоёр дахь хүүхдийг нь төрүүлэн нялх биетэй байх үед гэнэт салж буйгаа ил болгосон Н.Номтойбаярын болзсон эхний бүсгүй Агий биш юм. Ард түмний мисс Д.Ариунцэцэгийн дараа болзсон гэсэн үг. Хачирхалтай нь Агий хамтлагийн гишүүн Укагийн ээж Т.Замандаар засал хийлгэн байж Н.Номтойбаярыг өөртөө татсан гэх. Бөөгийн хүчтэй заслын арганд орсон уу Н.Номтойбаяр түүнд унаж туссан. Гэсэн ч Агий түүний өмнө нь холбогдсон бүсгүйчүүдийг бодвол урд нь амьдрал зохиогоогүй, хүүхэдгүй гэдэг утгаараа давуу талтай байсан байж мэдэх юм.

    Хамтлагтаа л залуу нь болохоос Агий аль хэдийнэ гэр бүл зохиох насанд хүрсэн билээ. Дуулиантай эхэлсэн тэдний романс гадаадад аялан халуухан үргэлжлэв. Гэвч бичсэн мэдээний бэх нь хатаагүй байхад дөнгөж сая салалт нь чих дэлсэв. Богино хугацаанд л болзсон хоёр маань эв найртайгаар хоёр тийш болсон гэх. Агий энэ болзоонд багагүй хүч тавьж, нэр төр нь ч хэвлэлээр салам унасных төлбөрөө хангалттай авсан гэж үзэж болохоор. Эрхэм гишүүн түүнд “Range Rover”авч өгөн салжээ.

antalya rent a car