antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2017 Comments are off

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна

нийтлэсэн Admin

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  2017 оны 6 дугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд хийгдэж байна.

“Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car