antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 6 comments

АН-ынхан дотроо хагаралдаж, АН-ын генсек Ц.Туваан халаа сэлгээгээ эхлүүлжээ

нийтлэсэн Admin

АН-ын VII их хурал амжилттай өндөрлөж, намынхаа шинэ даргыг батламжилсан. Тодруулбал, намын даргаар АН-ын даргын сунгаанд өрсөлдөж ялалт байгуулсан С.Эрдэнийг батламжилж, тамга тэмдэгийг гардуулсан юм.

Улмаар шинэ дарга С.Эрдэнэ “гал тогоо”-гоо барих хүнээр Ц.Тувааныг томилсон. Ц.Тувааныг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, ирэх тавдугаар сард хуралдах намын VIII их хурлаар батламжлахаар болсон юм.

С.Эрдэнэ намын даргын сунгаанд ялсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ үеэр “Миний хувьд намын үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг яаралтай хийх ажлаас ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байгаа учраас яаралтай зохион байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Халаа сэлгээг урьтал болгохгүй” гэж байсан юм.

Гэвч түүний хэлсэн үг хараахан биелэлээ олсонгүй. Түүний “гал тогоог” барьж буй эрхэм Ц.Туваан анхныхаа тушаалаар намынхаа Хэрэг эрхлэх газрынхныгаа тэр чигт нь халсан.  Үүнтэй зэрэгцүүлэн томилгоогоо хийхээ ч мартаагүй юм. Тэрбээр тушаал гаргаж, Хууль, дүрмийн бодлогын газрын даргаар Б.Батхуягийг, Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын даргаар Э.Одбаярыг, Өмч, санхүүгийн хэлтсийн даргаар Ч.Чулуунчимэг нарыг томилоод байна. Одоогийн байдлаар намын нярав, жижүүр, үйлчлэгчээс бусад 40 гаруй хүн халаа сэлгээнд өртсөн гэх мэдээлэл байна.

Мэдээж Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт “Шонхор” фракцынхан голлох үүрэгтэйгээр томилогдож буйд намын зарим удирдлагууд ихээхэн дургүй байгаа аж.

АН-ын VII их хурал өндөрлөсний дараа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Аливаа томилгоог фракц харж хийхгүй” гэдгээ мэдэгдэж байсан ч энэ нь талаар болж намын гал тогоогоо “Шонхор” фракцынхнаар дүүргэж “Алтан гадас”-ынхныг ажилгүй болгож эхэлсэн нь “Фракцаар албан тушаал хуваарилахгүй гэдэг ч худлаа боллоо шүү” гэх эргэлзээ зөрчилдөөнийг гаргаж эхлэв бололтой.

Нам дотроо хагаралдаж, УИХ-ын сонгуульд ялагдсан нь тэдэнд сургамж болсонгүй бололтой. Зөвхөн нам доторх бялуу хуваалтаараа л ийнхүү хагаралдаж байгаа нь АН 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялагдах цондон гэлтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (February 16, 2017 8:17:10 pm )

    Халаа сэлгээ хийхгүйгээр ажлаа яаж хийх юм. Цолмонбаяр гээд нэг фракц болгонд хошуу, эр болгонд юугаа өгсөн авгай өөрийгөө зөвлөх гэдэг байсан. Ашгүй дээ.

  • залуу (February 16, 2017 10:26:24 pm )

    Халаа сэлгээ хийх нь зөв.Ялангуяа Баянзүрх дүүргийн намд бүрэн өөрчлөлт хийхгүй бол бүр аюул дагуулна.2016 оны сонгуулиар өөрийнхөө намын гишүүдийн эсрэг ажиллаж АН унахад голлох үүрэг гүйцэтгэн МАН тай эвсэн тохироо хийсэн АН ийн дарга Пүрэвдаваа болон тойрон хүрээлэгчдийг нь өөрчлөх хэрэгтэй.Сая намын даргын сонгуульд хүртэл С.Эрдэнэд гэж эхэндээ хэлж байсан боловч өөрийн фракцийн найз Гантөмөрдөө олон гишүүдийн саналыг худалдан өгүүлсэн хүн саяны хурал дээр Эрдэнэ даргын бөөрөнд наалдаад амь авар ахаа гэх маягтай доль хариагаад л явна лээ.

  • Үүсгэгч (February 19, 2017 10:46:30 pm )

    АН-ынхан халаа сэлгээ гэдгийг хийхгүй амьдарч чадахаа больсон маш ноцтой хүнд өвчинд нэр эгдсэн хүмүүс шүүдээ. Аргагүй, аргагүй бүү марга. Дотооддоо маргаад, гомдоод юу хийнэ. Байгаа нь энэ.

  • Жагаа (February 20, 2017 1:04:23 am )

    Дандаа л сонгууль ярьж, ялна ялагдана гэсээр 27 жил боллоо. Улсаа яаж хогжуулэх вэ гэж бодож, ажиллах нь хэзээ вэ

  • Зочин (February 21, 2017 1:12:37 pm )

    Яаж ч ажиллаад 2020 онд АН дашийшоог

  • мн (February 22, 2017 9:38:58 am )

    ШИНЛЭГЭЭР АЖИЛАХЫН ТУЛД ХАЛЖ СОЛИХ Л ХЭРЭГТЭИ

antalya rent a car