antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2017 3 comments

Монголыг тойрсон дэд бүтэц

нийтлэсэн Admin

b745077d6945fcb01700081b8698401d

Тив дамнасан зам Монголыг тойрсоор. Хэд хоногийн өмнө БНХАУ-аас Лондонг чиглэсэн анхны шууд галт тэрэг гараанаас гарав. 

12.8 мянган километрийг туулах уг галт тэрэг урд хөршөөс хөдөлж, Казахстан, ОХУ, Беларусь, Польш зэрэг улсыг дайрна. 10 гаруй хоногийн дараа будант Лондонд хүрэх юм. Товчхондоо, манай өмнөд бүсийг эмжин, өнгөрнө.

Уг зураглал Монголыг тойрч буй тив холбосон замын ээлжит жишээ. Энэ удаад манай өмнө хэсэгт торолгүй, тойроод өнгөрөх нь. Гэхдээ Монголын хилийн гадна тавигдаж буй эхний зам энэ биш. Өмнөд бүстэй уралдан хойд талд ч Монголоос гадуур зам, харгуй зурайх гэж байна. Уншигч та Амарын гүүрэн төмөр замын талаар дуулсан байж магад. ОХУ-ын Амар мөрөн дээгүүр тавих энэ зам Хятадын Тунцзян хотыг ОХУ- ын Нижнеленинсктэй холбоно. 355 сая ам.долларын өртөгтэй зам 2019 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Ашиглалтад орсноор жилд дунджаар гурван сая тонн ачаа эргэлтийг нугалж, 1.5 сая хүн зорчих урьдчилсан тооцоо гарчээ.

Манай улсын хоёр талд тив холбосон зам тодроод эхэллээ. Харин хос тив, хоёр их гүрнийг холбон оршдог Монгол Улс дэлхийг хэрж буй дэд бүтцийн хөгжилд торойгоод хоцорч магадгүй нь.

БНХАУ-аас Лондоныг чиглэсэн анхны шууд галт тэрэг гараанаас гарав » Манай улсын хоёр талд тив холбосон зам тодроод эхэллээ.

Эх дэлхийг хэрсэн зам тээврийн сүлжээ барих санаачилга Хятадаас эхтэй. Тус улс дэд бүтцийг зүг бүрт тэлэхээр шийдсэн нь хэдэн жилийн өмнөх явдал. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг зам, нэг бүс” санаачилга гаргаж, энэ хүслээ ч дэлхийгээр түгээсэн. Ялангуяа, тус улсын Европ дахь хамгийн дотно түнш ОХУ-тай харилцаагаа зузаатгасан. Хоёр улс агаарын тээврээс хийн хоолой хүртэлх дэд бүтцийн боломжит бүх чиглэлд харилцаагаа өргөжүүлэхээр тохирсон юм.

Ганцхан жишээ дуръя. ОХУ- ын нийслэл Москва, БНХАУ-ын Шааньси муж хооронд шууд галт тэрэгний шугам нээгээд удаагүй байна. Өрнийн ОХУ, Дорнын БНХАУ ойртон дотносож буй нь энэ. Тив дамнасан дэд бүтцийн төслүүд биднийг хүлээлгүй урагшилж эхэллээ.

Угтаа монголчууд хэдэн зууны өмнө Ази, Европыг холбосон эдийн засгийн зангилаа байгуулж байсан түүхтэй. Евразийг холбосон хамгийн дөт, аюулгүй, нээлттэй эдийн засгийн зангилааг бидний өвөг дээдэс зураглаж байв. Газар нутгийн байршлаар авч үзсэн ч тэр, Монгол бол хоёр тивийг холбосон хамгийн дөт гарц. Гэвч түүхийн шаргал нугачаанд зангилаа нь баларч, бүдгэрсэн. Орчин цагт харин эргэн сэргээх хүсэл тээгээд удаж байна. Олон ч жил ярьж, хэлэлцэж байгаа. Гэвч өнөөг хүртэл ажил хэрэг болгоогүй.

Тэгвэл бусад улс ярьснаа баталгаажуулж, биелүүлж эхэлснийг Хятад, Лондоны төмөр замаас тодорхой харж байна. Орчин цагийн Торгоны зам буюу “Нэг зам, нэг бүс” хэдхэн жилийн өмнө санаачилга төдий байв. Хэн, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь бүүдгэр, уриа лоозонгийн шинжтэй. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэ санаачилга мөрөөдөл байсан гэхэд өрөөсгөл болохгүй. Гэтэл өнөөдөр нүдэнд харагдаж, гарт баригдахуйц аварга бүтээн байгуулалт болоод байна. Тив, дэлхийн орнууд үр өгөөжийг нь хүртээд эхэлчихлээ.

Гэтэл бидний тив холбох амбийц бичиг цааснаас хэтрээгүй өдий хүрч байна. Одоогоор хавтастай төслөөс өөр дэлгээд харуулчих зүйл үнэндээ алга. Төсөл хөдөлгөх хөрөнгө оруулалт ч бүүдгэр хэвээр байгааг албаныхан учирладаг. Гэтэл хаяа залгадаг Казахстан Хятад, ОХУ, БНХАУ ярьснаа ажил болгоод эхэлснийг дээр өгүүлсэн. Улс орнууд цаг хугацаатай хэрхэн уралдаж, яаж ажил хэрэгч хандаж буйн жишээ энэ.

Ази, Европын худалдаа эргэлт жилээс жилд тэлсээр. Зүүн Өмнөд Азийн орнууд болон Европын холбооны худалдаа эргэлтийн хэмжээ 2014 онд 246 тэрбум евротой тэнцжээ. Хятадаас гадна Энэтхэг, Индонез тэргүүтэй Азийн хөгжиж буй орны эдийн засгийн үлэмж тэлснээр тив хоорондын худалдаа хэд дахин нэмэгдэх төлөвтэй. Өрнөөс дорныг чиглэсэн худалдааны урсгал ирэх жилүүдэд огцом эрчимжихээр байна.

2-093430-1974879720

Өнөөгийн байдлаар Ази, Европын нийт тээврийн хоёр хувь нь төмөр замаар дамжиж байгаа аж. Энэ хэмжээг 2030 онд найман хувьд хүргэж өсгөх зорилт тавиад байгаа юм. Учир нь төмөр замын тээвэр нь хугацаа бага, үнэ хямд зэрэг давуу талтай. Ази болон Европ тивийн хооронд төмөр замаар тээвэр хийхэд дунджаар 24 өдөр зарцуулдаг. Харин далайн тээврийг үүнээс хоёр дахин урт хугацаанд хийдэг байна. Бас төмөр замын тээвэр нь автозамтай харьцуулахад хямд. Тэр утгаар өртөг хямд, хугацаа богино, эрсдэл бага. Цаашлаад байгаль цаг уурын хамаарал ч бага учраас төмөр замыг сонгох хандлага нэмэгдэж байна.

  •  Харин хос тив, хоёр их гүрнийг холбон оршдог Монгол Улс дэлхийг хэрж буй дэд бүтцийн хөгжил торойгоод хоцорч магадгүй байна.
  •  ОХУ-ын нийслэл Москва, БНХАУ-ын Шааньси муж хооронд шууд галт тэрэгний шугам нээгээд удаагүй байна.

Гэтэл хоёр тивийг холбох учиртай манай төмөр замын төслүүд цаас төдий хэвээр. Хоёр тивээс гадна манай хөрш улсуудын хоорондох худалдаанд өөдрөг дүр зураг бууж байгаа. ОХУ, БНХАУ-ын худалдаа эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх төлөв бий. Тивүүд биш юм аа гэхэд хоёр улсын хооронд ачаа зөөхөд л Монгол Улс хангалттай ашиг хүртэхээр байна.

Гэвч өөрсдийн давуу талаа ашиглаж чадаагүй өдий хүрсээр. Хөрш орнууд маань зүг бүрт зам тавиад, эх газрыг хэлхээд эхэлээ. Энэ хөгжил хөдөлгөөн дунд хоёр тивийг холбодог Монгол Улс говийн ганц айл шиг торойгоод үлдэж мэдэх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Erdenebileg (January 18, 2017 1:39:04 pm )

    Ер нь аюул хол байх нь хэрэгтэй.Манай сонгогдсон хүмүүс яарахгүй ган,нефть,зэсээ өөрсдөө боловсруулаад сууж байхад аяндаа асуудал манайх руу эргэнэ дээ.

  • иргэн (January 18, 2017 2:01:11 pm )

    Манай төрд гарсан луйварчид аливаа төсөл хөтөлбөрийг манай улс, ард түмэнд ямар ашигтай вэ гэдэг талаас биш, өөртөө ямар ашигтай вэ талаас бодож, сэтгэдэг учир дайрч явах юмууд хүртэл тойрч явахаас өөр аргагүйд хүрдэг

  • zochin (January 18, 2017 5:44:12 pm )

    manai ulsad heregtei sain zuil oruulah geheer nadad yamar ashigtai yum geed hurungu oruuldaggui gej ba leeshdee,, denduu uvaigui uls turchtei uls mini gej

antalya rent a car