antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2016 3 comments

АСЕМ-ын үеэр зардлаа хэмнэж ажиллахыг даалгав

нийтлэсэн Admin

saihnbileg hurlЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан боллоо. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах хурал болох бөгөөд эхний хурал 4 дүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц боломжиндоо тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч, Парламентын Түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж, санал хэллээ.

Мөн АСЕМ-ын бэлтгэл ажил хариуцаж буй зургаан ажлын хэсгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, тайлан, хүндрэл бэрхшээл, шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашгийн үүднээс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм.

Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжид шаардагдах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив, түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. Дээд түвшний уулзалт болох хугацаа дөхөж байгаа учраас Үндэсний зөвлөлийн хурлыг долоо  хоног бүрийн лхагва гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • асемчин луйварчин (February 06, 2016 7:20:37 am )

    зардалаа хэмнэж 350 тансаг машин татваргүй оруулж ирэх гадны баян төлөөлөгч нарт бүгдэд нь алтан бөгж өгөхийг даалгалаа.

  • зочин (February 13, 2016 10:52:33 pm )

    бид тансаглалтайгаа байя иргэд бүсээ чангал гэж солиороо шив

  • muugi (February 19, 2016 12:12:51 am )

    ter ver alan hyalaga bolno olon ulsin alan hyadagchid tootsooltson bga bid yaaj ch chadahgvi

antalya rent a car