antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 Comments are off

О.Балжинням аварга багаа орхин, мөргөлд явжээ

нийтлэсэн Admin

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд “World Masters” буюу жин тус бүрийн дэлхийн шилдэг 16 тамирчны оролцдог томоохон тэмцээнд өрсөлдөнө. Гэтэл оны хамгийн эхний бөгөөд өндөр чансаатайд тооцогдох чухал тэмцээнийхээ бэлтгэлийг Монголын жүдочид ахлах дасгалжуулагчгүйгээр базааж байна.

Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж байсан Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох өөрийн хүсэлтээр албаа өгсний дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр БТСГ-аас шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Алдар” спорт хороог тэргүүлж байсан аварга О.Балжиннямыг томилсон юм. Гэтэл Ахлах дасгалжуулагч О.Балжинням олимпийн жилийн хамгийн том тэмцээний өмнө тамирчдаа орхин, Энэтхэг рүү арав гаруй хоногийн хугацаатай мөргөл үйлдэхээр явжээ. Тиймээс одоогоор жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг дасгалжуулагч Х.Болдбаатар нарын багш нар удирдан явуулж байна. Гэхдээ жүдо бөхийн холбоо зарим дасгалжуулагчдаа чөлөөлснөөс хойш хэн нь албан ёсоор, хэн нь албан бусаар ажиллаад байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. Ямартай ч Х.Болдбаатарыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар албан ёсоор одоог хүртэл томилоогүй байгаа юм билээ. Аварга О.Балжиннямын хувьд олон хоногийн мөргөлөөсөө жүдочдыг тэмцээнд мордохын өмнөх өдөр амжиж ирээд, маргааш нь “World Masters”-ыг зорих сурагтай байна.

Сонирхуулахад, “World Masters-2012” тэмцээнд жин тус бүртээ дэлхийн чансааны эхний 16-д багтаж буй Монголын шигшээ багийн дараах тамирчид оролцоно.

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /№7 728 оноо/, Ч.Болдбаатар /№12 570/, Г.Болдбаатар /№15 546
66  кг: Х.Цагаанбаатар /№3 1178/, С.Мияарагчаа /№9 766/
73  кг: С.Ням-Очир /№12 640/
-100 кг: Н.Түвшинбаяр /№12 682/, Б.Тэмүүлэн /№16 560/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /№15 582 оноо/
52 кг: М.Бундмаа /№3 1300/
63 кг: Ц.Мөнхзаяа /№10 732/
-78 кг: П.Лхамдэгд /№7 860/

Э.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car