antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 Comments are off

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлнө

нийтлэсэн Admin

niislelhuralllНийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өгч, дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга “Төрийн үйлчилгээний нэгдсэн” төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car