antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 Comments are off

Х.Бурмаа: “Гранд повер” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон

нийтлэсэн Admin

1f1861a1510966a8original

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрс боловсруулах химийн үйлдвэрт өнгөрсөн баасан гаригт осол гарч гурван хүн амь насаа алдсан. Ослын талаар Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бурмаагаас тодрууллаа.

-Аврах ангийнхан осол гарсан газарт очиход нөхцөл байдал ямар байсан бэ. Ослын дүгнэлт гарсан уу?

-Осол гарсан талаар манай албанд арванхоёрдугаар сарын 18- ны 10.00 цагт дуудлага ирсэн. Нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн хөдөлгүүрийн өрөөний 2.5 метр гүн, 1.8 метрийн өргөнтэй цементэлсэн нүхэнд гурван ажилтан орж, амь насаа алдсан. Дээрх иргэдийг аврах гэж хойноос нь найман хүн ороод хорт хийнд хөнгөн, хүнд байдлаар хордсон байсан. Осол гарсан газарт Мэргэжлийн хяналт, НОБГ-ын  шинжээчид ажиллаж хорт хийнд хордсон гэсэн дүгнэлтийг гаргасан.

-Хийнд хордсон иргэдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Хорт хийнд угаартаж, хордсон найман иргэнийг эмнэлэгт хүргэсэн. Түүнээс гурав нь өөрийн хүсэлтээр гарч, тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Амь насаа алдсан болон хорт хийнд хордсон хүмүүс 20-28 насных. Мэргэжлийн байгууллагынхан тухайн газарт шалгалт хийгээд тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон.

4e04957015f93a3coriginal

С.ЮМСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car