Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Д.Мандахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг цалингийн 20 хувиар торгосон. Учир нь Д.Мандах 2010 оны есдүгээр сарын 7-нд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн экспорт, импорт болон орон нутгийн долоон төрлийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох зэргээр хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзснээс ийм асуудал үүссэн. Үүнээс болж тэдний хоорондын маргаан жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Эцэстээ шүүх байгууллага, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг зөвтгөж, ШӨХТГ-ын дарга Д.Мандах ялагдал хүлээсэн.
Д.Мандах одоо гадаадад аялж яваа сурагтай. Ойрын үед түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд цаг үргэлж сонсогдох боллоо. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр ШӨХТГ-ын дарга Д.Мандах саяхан эмэгтэй ажилтан н.Мөнхцэцэгийг зодож, танхайрчээ. Тухайн үед тэрбээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хөлчүүрхсэн бөгөөд түүнд зодуулсан эмэгтэй ажилтны гар нь хугарчээ. Энэ мэдээллийг олонд дэлгэхгүй байхыг Д.Мандах хамт олноосоо хүсчээ. Түүнтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гэвэл Д.Мандах байгууллагынхаа төсвийн мөнгөөр өөртөө 40 саяын үнэтэй автомашин авчээ. Тэрбээр энэ автомашинаа унаж яваад мөргөлдсөн аж. Төсвийн мөнгөөр авсан түүний автомашин одоо нэгэн вьетнам авто засварын газарт байгаа юм байна.
Д.Мандах дарга тухайн автомашиныхаа засварт 20 сая төгрөг зарцуулж байгаа сурагтай. Харин энэ мөнгө мөн л төсвийн мөнгөөс гарч байгаа хэмээн түүний удирдлаган дор ажилладаг нэр бүхий хүмүүс сэрдэх болжээ. Түүнчлэн он гарахын өмнөхөн Д.Мандах хоёр ажилтнаа хууль бусаар ажлаас нь халсан гэсэн мэдээлэл ч байна.
Ө.БОТА
Холбоотой мэдээ
Comments are closed.