АН-д эхлээд дарга шийдвэр гаргана.
За өнөөдөр чинь яасан сонин өглөө вэ? Дургуй хүрээд байх чинь юу хийдийн билээ? Авгайгаасаа салах уу? 10 дүү юм чинь! За за ямар 2 дахиас нь салаад 3 дахьтайгаа сууж Ким Чен Ирийн араас ороод яахав яршиг цус Хамтарсан засгийн газраас гарнаа яадын.
Өглөө ингэж босонгуутаа намынхаа генсекийг -Ороод ир ахын дүү!
Генсек Залуучууд зочид буудлаас ойрд юу ч хийгээгүй тул ордонд орж сэлгүүцэнгээ хэдэн тамхи татаж кофе ууж бля бля гэх сайхан тохиол тул том том харайсаар орж ирэв.
А : – За генсекээ өнөөдөр Түгжилднээ хэдүүлээ. Яагаав нөгөө Тунгалаг Тамир дээр гардаг том сайхан залуу хэн билээ? Аа нөгөө Болд?
Э: -Дуучин уу?
А: -Тэнэгтээд бай арай өөр тийм хатуу юмны нэртэй?
Э: -Аа Төмөр гээчээ даргаа
А: -Аа тийн Төмөрийг Шилийн богдруу хараад хэвтэж байнгуут нь чинжаал хутгаар нэвт шаадаг шиг энэ муу Ерөнхий сайдыг нам авнаа хөө. Хамтарсан засгийн газраас гарна. Одоо болоо амиа боды цаад муу Ардчилсан холбооныхон чинь амар заяа үзүүлэхгүй нь, МҮДН-ийхэн ч шаль шаль гээд ядаргаа болоод байна. Тэгээд ч би өнөөдөр ямар нэгэн гоё юм хийхгүй бол болохгүй байна.
Э: – Даргаа тэгүүл таны зөв ба.
А: -Чамайг намайг зөв гэж хэлнэ гэдэгт би итгэж байна.
Э: – Одоо яана вэ? Даргаа.
А: -Өрсөх хэрэгтэй.
Э: – Хэнээс? МАН -аас уу?
А: – Малтаад бай! Өөрийн хүмүүсээс.
Э: -Тэгээд тэр хамтарсан засгийн газрын гэрээн нтр яах юм бэ? Бид чинь түрүүлж гарна гэхгүй хэрвээ ямар нэгэн асуудал байвал аль аль талаасаа 8 8 хүний бүрэлдхүүнтэй ажилын хэсэг байгуулаал чухам зүгээр болохгүй юм байвал сүп сап гээд шийднэ гээд та гарын үсэг зураад байсаншдээ яахуу?
А: -Аа золиг гэж тийм балай юм байна уу?
Э: -Байгаа
А: -Аваад ир тэр гэрээг нь
Э: -Май энэ байна
А: Урав
Э: -Болж муу хогийг
А: -За ингээд болоо. Өдөр 11:00 – д хэвлэлийн хурал зарла. Тэгээд гялс шийднээ
Э: -Бас нэг юм байнаа!
А: -Юу?
Э: -Нөгөө Женкод Менкод хэлээгүйшдээ тэгээд ч цаад Бриж, Фортуна, АПУ энэ тэр бас даль даль гээд олон юм яриад байвал яанаа? Ядаж ганц нэг мэссэж бичсэн нь дээр байхаа?
А: -Ахиад тэр Тулганд гал түлнэ гээд хэл. Нөгөө дуучин муучныг нь дууд. Лекцийг нь ахиад уншуул. Өөр тийшээ сатаарч байгааг нь тохиолдуулаад гялс сүнгнүүлээдхий. За хурдал хурдал
Э: -Заа. Даргаа бас нэг юм байнаа?
А: -Айн
Э: -Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлээгүй? Анх орохдоо хамтрах нь зөв энээ тэрээ гээл бүрээ бөмбөр болоод шампанск буудуулаал нээх гоё орсон. Тэгээд гарахдаа бас тэгвэл уул нь гоё л байна. Ёолк хэсээд дотор муу байнаа даргаа ний нуугуй хэлхэд.
А: -Өө хар ядаргаа вэ? Одоо тэгээд яах юм? Өнөөдөртөө багтаагаад гялс Түгжилдэхгүй бол би даргын суудлаас мултарч 2012 оны сонгуульд 28 -даа багтаж чадахгүй мияарах гээд байшдээ? Их хуцвал чи ч найраагүй шүү?
Э: -Пээ яанаа дарга бас тийм юм байгаа юм уу?
А: -Бодоочээ хар малаа!
Э: -За за тэгвэл та өөрөө л шийд. ГЗ ҮЗХ хоёрыг дараа нь хуралдуулаад батлуулчнаа.
А: -Одоо чи зөв ярьж байна
Э: -Бас нэг юм байнаа даргаа?
А: -Ёоо бас ахиад юу вэ?
Э: -ҮЗХ хамтарсан засгийн газарт байнаа гээд шийдвэр гаргачих юм биш биз?
А: -Заа юу гэждээ. Хэлэлцэх асуудалд нь гацхан энэ асуудлыг оруулаад жонхууруулж байгаад тараачна. Хөөе намын даргын асуудлаа яах вэ? гэж байхад нь хурал дууссан гэртээ харь гээд ордны цэвэрлэгч нарыг танхимруу оруулчийлдаа
Э: -Ёстой сайхан санаа байна
Ингээд гараад явлаа. Дарга шийдсэн тул доошоогоо нэвт явна. Ямар ч асуудал байхгүй. Хурал хийх гээд явж байтал урдаас Сайхнаа гараад ирлээ.
Э: -Өөш Сайхнаа нааш ир. Ийшээ нэг юманд хамт явчаад ирий. Гялсаа гялс
С: -Ажилтай байшдээ агаа. Өрхийг дэмжих жилийн хуулийн төсөл дээр сууна?
Э: -Намын даргад хэлнэ шүү амьсгаа минь?
С: -За за удахгүй шүү.
(Ингээд хурал эхэллээ та бүхэн цааш юу болсон тухай мэднэ)
С.Баярцогт
Холбоотой мэдээ
Comments are closed.