antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2015 Comments are off

Ц.ДАВААСҮРЭН: ЦЭЦИЙН ДҮГНЭЛТТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

нийтлэсэн Admin

059d68ad-71e5-426f-9ad0-c95698b5a2fdУИХ дахь бие даагчдын зөвлөлийг төлөөлж  гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

 Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд валютын ханшийг Монголбанк бодлогоор зохицуулна гэсэн заалт оруулж байгааг дэмжинэ гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Тэрбээр, “Монголбанкны удирдлагууд валютын ханшийг зохицуулалтыг хариуцдаггүй гэсэн хариуцлагагүй гэж мэдэгдэж байсан. Аливаа улс орон экспортын чиг баримжаатай юу, импортын чиг баримжаатай юу гэдгээс хамаарч, валютын ханшаа зохицуулах зорилтоо тодорхойлж байдаг. Манайх шиг импортын хэрэглээ өндөртэй оронд үндэсний мөнгөн тэмдэгт чанга байх ёстой” гэлээ.

Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй юм байна. Хуулийн төсөлд 7 дугаар сарын 29-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор тусгасан. Ц.Даваасүрэн гишүүн Анхдугаар Үндсэн хууль баталсан буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрөө тэмдэглэдэг байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн  “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон зээлийн барьцаатай холбоотой цэцийн дүгнэлтэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car