Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэлсэн ч согтуу жолооч нарын тоо буурахгүй байна. Согтуугаар жолоо барьж бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулах явдал байсаар байгаа. Тодуурлбал, ХУД-ийн 3-р хороо Үйлдвэрийн гудамж, “Жүр үр” ХХК-ийн урд замд амины “Toyota Prius” автомашины согтуу жолооч Э гэгч нь явган зорчигч СХД-ийн 2-р хороонд оршин суух 45 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна. Мөн БЗД-ийн 27-р хороо Дарь эхийн зам, “Шунхлай” ШТС-ын баруун замд амины “Toyota Landcruiser” автомашины жолооч Х нь амины “Hyundai Sonata” Б гэх жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч БГД 1-р хороонд оршин суух 40 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.