Үндэсний супер лигийн 2015-16 оны улирлын тоглолт үргэлжлэн явагдаж байгаа билээ. Супер лигийн хамгийн хүчтэйд тооцогдох багууд болох Танан Гарьд болон SBL-Хасын Хүлэгүүд багуудын тулаан эртнээс л ширүүн уур амьсгал дор ширүүн тоглолт болж өрнөдөг байсан билээ. Тэгвэл энэ орой тэд ахин нэг туллаа. О.Ууганбаяр ээлжит сайн тоглолтоо үзүүлж 30 оноо 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь энэ удаад хожигдол хүлээлээ. Г.Ихбаяр 17 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт, О.Нямбаяр 17 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж түүнд тусалсан ч хожиход хангалтгүй байлаа. Багийн бусад залуус хангалтгүй байснаас гадна багийн ахлагч Б.Мөнхболдын сайн тоглолт үгүйлэгдэж байсан юм. Тэрээр өнөөдөр ердөө 5 оноо авсан төдийгүй шийдвэрлэх үед талбайд байсангүй.
Харин эсэргээрээ Хүлэгүүд тун давгүй тоглолт үзүүлсэн ба тэднээс гурван тоглогч 20+ авсан юм. Багийн ахлагч Б.Билгүүн 27 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Б.Батжавхлан 22 оноо 4 оновчтой дамжуулалт, О.Сэргэлэн 20 оноо 7 оновчтой дамжуулалт, А.Бямбадорж 15 оноо, Б.Энхтүвшин 8 оноо, 12 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэж улирлын хоёр дахь хожлоо авлаа. Багаараа хамгаалалт маш сайн хийж байсан нь онцлох зүйл байв сэлгээнээс гарж тоголсон Б.Баатар, Б.Мөнхбилэг нар хамгаалалтанд тун сайн байж гарааны тоглогчидоо хангалттай амрааж чадсан юм. Улмаар Танан Гарьдийг буулган авч 2 хожил 1 хожигдолтой улирлийг цааш үргэлжлүүлэх болж байна. Үндэсний супер лигийн баасан гарагийн эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга Альянс Тех Харцага Баянзүрх Их Өргөө аравтууд багуудын хооронд болох бол 2 дахь тоглолт Сүхбаатар Лидер Ирвэсүүд багуудын хороонд болно.
Эх сурвалж: Ssport.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.