antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 Comments are off

Гуравдагч хөрш Япон-Ерөнхий сайд Шинзо Абэ-монголчуудын шинэ итгэл

нийтлэсэн Admin

85760УИХ-аар 2010 онд баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-д “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгтэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж маш тодорхой заажээ. Энэ заалтаас харахад эдийн засгийн хөгжлийн бодлогод Орос-Хятад хоёр хөршөөс гадна гуравдагч оронтой худалдаа хийх, бүтээгдэхүүнээ экспортлох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал зорилтын нэг болж байна.

Нүүрс болон бусад ашигт малтмалыг аль болох олон зах зээлд гаргахыг эрмэлзэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг бий болгох юм.

Гуравдагч хөршийн бодпого гэдэг нь хөрш Орос, Хятад хоёроос ангижрах гэсэн үг биш гэдгийг хамгийн эхэнд тодорхойлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн хөгжлийн бодлого, зах зээлийг өргөжүүлэн тэлж байна гэсэн үг. Нөгөө талаар бид тэргүүний технологи эзэмшсэн улс оронтой түншлэл үүсгэснээр дэлхийн соёл иргэншлийн нэг хэсэг, тэдний хамтрагч болох юм. Монгол Улс цаашдаа нүүдлийн соёлын “музейн үзмэр” байж болохгүй гэсэн үг. Хэдийгээр нүүдлийн соёл дэлхийн өв соёлын чухал хэсэг мөн боловч бидэнд тулгараад байгаа оршин тоггнохын төлөө сорилтод тэсч үлдэхийн тулд аж үйлдвэржих, технологи эзэмших шаардлага тулгараад байна. Монгол Улс дэлхийн геополитикийн шатрын өрөгт тэсч үлдсэний дараа нүүдлийн соёлын өв уламжлалыг гайхуулах нь хэзээ ч хийж болох дараагийн ажил.

2015 оны аравдугаар сарын 22-нд Ягюн улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад ажлын айлчлал хиилээ. Үзэл баримтлал, шийдэмгий чанараараа “Харцага” гэж нэрлэгдсэн Японы Ерөнхий сайд Ш. Абэ Т өв Азийн орнуудад хийх айлчлалынхаа эхэнд Монгол Улсад айлчилж, Монгол Улсад чухал ач холбогдол өгч байгаагаа харууллаа. Ерөнхий сайд Ш.Абэ зүгээр ч нэг улс төрийн айлчлал хийсэнгүй. Монгол-Японы эдийн засгийн хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж, Таван толгойн нүүрсний орд, зүүн чиглэлийн төмөр зам барих төсөл, нүүрс хийжүүлэх, Таван толгойн цахилгаан станцын төсөл зэрэг Монгол Улсын Засгийн газрын хийхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг Япон улс сонирхож байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэхүү “Санамж бичиг” нь Монгол-Япон хоёрын дипломат харилцааг бататгасан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан өндөр хөгжилтэй бусад орны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтод нийцсэн, Монгол Улсын хайж буй гурав дахь хөршийн байр суурийг тодорхойлсон Япон улсын бодит үйлдэл болно. Тиймээс ч удалгүй, арваннэгдүгээр сарын 25-нд Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны ахалсан ажлын хэсэг Монголд ирж долоо хоног ажиллав. Ажлын хэсэг Таван толгойн уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалт, зүүн чиглэлийн төмөр замын ажилтай танилцаж, цаг алдалгүй ажлаа эхлүүллээ. Санамж бичиг зурснаас хойш нэг сарын дотор түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Япон-Монголын талын хамтын ажиллагаа эхэлж байгаа нь монголчууд бидэнд маш их итгэл найдвар төрүүлж байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалаар Япон улсаас Монголд суух Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Гадаад хэргийн сайд, Л.Пүрэвсүрэн нар Засгийн газар хоорондын Санамж бичигт гарын үзэг зурав. (2015.10.22)

Харин 2015 оны арван-нэгдүгээр сарын 7-нд Япон улсын Элчин сайд, Такэнори Шимизү “Өдрийн Сонин”-д ярилцлага өгчээ. Элчин сайд ярилцлагадаа Монголын эдийн засгийн хөгжлийн бодлого болон Таван толгойн ордын ашиглалт, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой чухап асуудлыг хөнджээ. Элчин сайдын яриад байгаа, Хятад руу төмөр зам тавьж нүүрсээ гаргах гэдэгсанаа бол хөгжлийн нэгэн зам боловч, “Энержи ресурс-Шенхуа”-ийн хууль зөрчсөн, Монгол Улсад эдийн засагт өгөөжгүй төслийг дэмжиж байгаа мэтээр илэрхийлсэн Элчин сайдын хувийн байр суурь нь түүнийг Монголын гуравдагч хөршийн бодлогыг дэмжихгүй байна уу, эсвэл Япон улсын Ерөнхий сайдын байр сууриас өөр бодолтой байна уу гэсэн эргэлзээг монголчуудад хүргэсэн байна. Түүний нэг жишээ нь Элчин сайдын энэхүү ярилцлагыг УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар УИХ-ын чуулган дээр төмөр замын бүтээн байгуулалтын талаар үг хэлэхдээ иш татсан явдал юм. УИХ-ын гишүүн хүн улс төрийн болон эдийн засгийн ямар далд зорилго агуулж, Японы элчин сайдын ярилцлагыг улстөржүүлж байна вэ гэдгийг иргэд анхаарах нь зүйтэй. Элчин сайдын ярилцлагаас улстөрчид болон иргэд гурван чухал зүйлийг ойлгох хэрэгтэй болов уу.

Нэгдүгээрт. Элчин сайдын ярилцлагад “миний хувийн бодол” гэж дурдсан байна. Тиймээс түүний хувийн бодол нь Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалаар хоёр улсын байгуулсан “Санамж бичиг”-тэй уялдаагүй гэж ойлгож болно. Япон улсын Элчин сайд хүн өөрийн улсын Ерөнхий сайдын ирсэн зорилго, хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэх эрх байхгүй болно. Тиймээс ч, түүний хувийн бодол бүхий ярилцлагад ач холбогдол үл өгч 2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны ахалсан ажлын хэсэг ирж Таван толгой, зүүн төмөр зам, Цагаан суварга, Эрдэнэс Таван толгой компани дээр очиж бүтээн байгуулалтын олон сайхан ажилтай танилцаж, цаашид судалгаа шинжилгээ хийж хамтарч ажиллах боломжоо судлаад буцсан билээ.

Хоёрдугаарт. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IЕА) судалгаанаас үзвэл дэлхийн эрчим хүчний 41 хувийг нүүрсээр хангадаг аж. 2009 оноос хойш нүүрсний хэрэглээ 70 хувь нэмэгдсэн бөгөөд цаашид тогтвортой 2.1 хувийн өсөлт гарна гэж үзсэн байна. Тэгэхээр Монгол Улс нүүрсний баялгаа гуравдагч хөршийн бодлоготой уялдуулан эдийн засгаа хөгжүүлж болно гэсэн үг. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод хамгийн тэргүүлэх байр суурь эзэлдэг орны хувьд Япон улстай зөвхөн уул уурхай, зүүн чиглэлийн төмөр зам бүтээн байгуулаптын төслүүд ч биш, боловсрол, аж ахуйн олон салбартхамрагдаж байгаа билээ. Тиймээс энэ удаагийн Японы Ерөнхий сайдын айлчлал Монгол-Япон хоёрын цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган баталгаажуулсан баримт болно. Хамгийн гол нь монголчууд бидэнд шинэ итгэл найдвар төрүүлсэн айлчлал боллоо.

Гуравдугаарт. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн чухал болохыг улс даяараа мэдэж байгаа. 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорднд транзит тээврийн болон Хятад улсын Бохайн тэнгисийн зургаан далайн боомтыг ашиглах гэрээ байгуулагдсан. Ингэснээр гуравдагч хөрштэй холбогдох маш том боломж нээгдсэн. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээр олон зах зээлд гарах боломж бий. Жишээлбэл, Энэтхэг улсын нүүрсний хэрэглээ цаашид 13.8 хувь өсч, Солонгос ч бас дөрвөн хувиар нэмэгдэнэ гэсэн үзүүлэлттэй байна. Япон улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг, БНСУ 24 хувийг нүүрсээр хангаж байна. Манай орны хувьд нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 152 тэрбум тонноор үнэлэгдэж байна. Нүүрс хэрэглэгч улсууд дэлхийд нийт 86.8 хувийг эзэлж байхад бид нүүрсээ үнс гэж бодож болохгүй, боломжийг хайж, бий болгох хэрэггэй.

Улс төр судлаач Б.ЭНХ-ХҮСЛЭН

Эх сурвалж:

1. Монгол Улсын иххурлын 2010 оны 48 дугаар тогтоол. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал http://legalinfo.mn/annex/details/3350?lawid=6163

2. IEA: http://www.iea.org/aboutus/faqs/coal/

3. Global Coal Consumption Fact Sheet: http://www.worldenergyoutlook.org/media/weowebsite/2015/WEO2015_Factsheets.pdf

4. Шинзо Абэ Монголд айлчлав, Санамж Вичиг зурав: http://www.polit.mn/content/71440.htm;jsessionid=7891348E6C3353BA6854983E6C1BB640

5. Монголын Төмөр Зам: http://www.mtz.mn/content/show/id/486

6. Зам Тээврийн Яам: http://mrt.gov.mn/news/55/item/267


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car