antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

Хойд Солонгосчууд камерын өмнө бөөнөөрөө яагаад уйлсан бэ

нийтлэсэн Admin

Нийтлэлч Михаэль Дорфман Ким Чен Ир нас барсан үеийн Хойд Солонгосчуудын сэтгэл хөдлөлийг гайхсан гэнэ. “Хойд Солонгосчууд үнэхээр тийм их сэтгэл хөдлөлтэй, уярамтгай, уйланхай ард түмэн гэжүү?” Хойд Солонгосын “Агуу удирдагч” нас барсан тухай мэдээлэл гармагц телевизийн бүх сувгуудаар уйлсан хүмүүс гарч байсан. Эрчүүд, эмэгтэйчүүд, залуучууд, хөгшчүүд, генералууд, цэргүүд уйлж, газар савж унаж байсан. Эгээ л ертөнц эргэхээ больсон мэт. Ойлгомжтой-энэ бол маш хүчирхэг үзэл суртал, сэнхрүүлэг. Үүнийг өөр үндэстнүүд ойлгоход хэцүү. Өнөөдөр Хойд Солонгосын ард түмэн өөр хүмүүс, тэднийг нийгмийн энэ үеийг туулаад өнгөрсөн, дайраагүй ард түмэн ойлгохгүй. Оросууд хуучин ЗХУ-ын үеийн кинонуудыг эргээд сана даа. Сталин, Брежнев нар нас барахад Орос орон дагуудаа гашуудаж уйлж байсан. Гашуудал илэрхийлж уйлах тийм олон тооны жүжигчин мөнгөөр ч олдохгүй нь тодорхой. Хойд Солонгосын хувьд ч мөн ижил. Харамсаж, гашуудаж байгаагаа бусдад харуудах ёстой, гэхдээ мөнгөөр биш. Учир нь чи “муу” гашуудвал  чи, чиний гэр бүл эрсдэлд орно. Ийм л нийгэм, ийм л үзэл суртал, ийм л айдас. Тийм учраас Сталин, Каддафи, Ким Чен Ир, Кастро, Уго Чавес үхсэн ч ард түмэн уйлах болно. Гашуудсандаа биш ийм амьдралаар амьдарч байсан хүлцэнгүй хувь заяандаа гутарсандаа уйлах болно.
Mr.Tuulai NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car