antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 Comments are off

Хүйтний эрч суларна

нийтлэсэн Admin

huitentsasМаргааш буюу энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 9, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 7, 8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.

Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

-Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна-

Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдийч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага мөн түүнчлэн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг зам товчлох цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car