Орон нутагт автын ослын улмаар хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс Цагааннуур явах амд автомашин онхолдож, жолооч 45 настай М нь газар дээрээ нас барсан байна.
Мөн Төв аймгийн Аргалант сумын нутаг Уушгийн хөтөл гэх газар СХД-26 хороонд суух 28 настай эрэгтэй С жолоочтой “Тoyota сorolla” “Hyundai accеnt” автомашинтай мөргөлдөж 25 настай эмэгтэй Э газар дээрээ нас барж, таван хүн гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.