antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 Comments are off

“Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа

нийтлэсэн Admin

Cover7862059132015-12-03-09-54[www.urlag.mn]Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд дахин тоглогдож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжыг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

Дашрамд дуулгахад энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөллүүд  хэвлэлийн хурал хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа…


www.URLAG.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car