antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2015 Comments are off

2016 ОНД 20 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУВЬЧЛАНА

нийтлэсэн Admin
2016 онд 20 барилга байгууламжийг хувьчлана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчилж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Өмч хувьчлалын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, нийслэлд шинээр бий болох томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо.

Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлнэ. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС 2016 ОНД ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Нэг. Хуулийн этгээд
д/д Байршил Хувьчлагдах хуулийн этгээдийн нэр Үйл ажиллагааны чиглэл Хувьчлалын арга хэлбэр
1 Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ Спорт сургалт Нээлттэй дуудлагын худалдаагаар
Хоёр. Эд хөрөнгө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car