antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2015 Comments are off

Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ

нийтлэсэн Admin

1448962758565d6ac660218

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2015 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагаас 12 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

 2015 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 3-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car