antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2015 Comments are off

Хүйтний эрч сулрахгүй

нийтлэсэн Admin

tsasanshuurgaОйрын өдрүүдэд хүйтний эрч чангарч буй. Энэ сарын 15-16-нд орсон цасны улмаас манай орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, Багахайрхан, Хөх дэл отрын бүс нутгаар 10- 16 см, Хэрлэнбаян-Улаан, Чилэн, Аргалант отрын бүс нутгаар 6-11 см зузаан цастай болсон. Мөн цас орж хүйтэрсний улмаас агаарын температур шөнөдөө Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Хэнтий аймгийн голуудын сав, хонхор хотгор газруудаар -25-32 градуст хүрч хонох боллоо. Тэгвэл ирэх өдрүүдэд ч хүйтний эрч чангарах аж. Тухайлбал, долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр цаашид цас нэмэгдэж, агаарын температур удаан хугацаагаар хүйтэн байх нөхцел бүрдсэн. Иймд орон нутгийн зам, даваа цасанд хаагдах, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдех, төвлөрсөн халаалттай газруудад таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав. Мөн энэ долоон хоногт орон нутгийн замд зорчигчид болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж, бэлтгэлээ сайтар базааж гарахыг санууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car