Эцэг эхийн анхааралгүй болгоомжгүй байдлаас болж бяцхан үрсийн эндэгдэл буурахгүй байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр данхтай халуун цайнд түлэгдсэн бяцхан хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-нд Тахилтын …. тоотод суух 1.2 настай А гэх хүүхэд данхтай халуун цай татсаны улмаас толгой, нуруу, хоёр гар нь түлэгдэж, 37%-ийн түлэгдэлттэй ГССҮТ-д хүргэгдсэн байна. Гэвч тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.