Засгийн газрын хуралдаанаар “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Уг тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан бөгөөд Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулагийн боомтоор оруулж ирэх автобензин, дизелийн түлшинд 252- 265 мянган төгрөгийн татвар ногдуулсан байдаг. Энэхүү татварын хэмжээг 400-520 мянган төгрөг болгосон байна.
Өөрөөр хэлбэл, автобензинд 400 мянга, дизелийн түлшинд 520 мянган төгрөгийн татвар ногдож байаа юм. Зүүн аймгийн шатахууны үнийг бууруулах зорилгоор Эрээнцавын боомтоор орж ирэх шатахууны татварыг 270-390 мянган төгрөг байхаар тоггоожээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.