antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 Comments are off

Махны үнэ буурч, гурилын үнэ тогтмол байна

нийтлэсэн Admin

hunsГол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 0.5 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн аж. Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 4.7 хувь, үхрийн цул махны үнэ 7.1 хувь, адууны ястай махны үнэ 6.3 хувь, ямааны ястай махны үнэ 4.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 1.7 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувиар буурч, адууны болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Нэг кг хонины мах дунджаар 4465 төгрөг, үхрийнмах 5690 төгрөг, үхрийн цул мах 7385 төгрөг, адууны мах 4405 төгрөг, ямааны мах 3745 төгрөгийн үнэтэй байв. Гурилын үнийн хувьдзадгай I гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан II зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоно­гийнхтой харьцуулахадгури­лын үнэ өөрчлөлтгүй байна.

Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.6 хувь, луувангийн үнэ 4.4 хувь, байцааны үнэ 3.2 хувиар өсч, манжингийн үнэ 0.4 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.9 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад”Элекстер” сүүний үнэ 1.6 хувь, савласан (нэг литрийн) сүүний үнэ 0.7 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car