antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 Comments are off

Сайн зодоонч асан Сангийн сайд С.Баярцогт

нийтлэсэн Admin

24tsag.mn facelook-ийнхээ зочноор овор багатай, овсгоо сайтай нэгэн улс төрч эрхмийг хувийн гэрэл зургуудынх нь хамт урин заллаа. Энэ бол Сангийн сайд С.Баярцогт. Түүнийг хэдэн настайдаа улс төрд орж, хэрхэн амжилт гаргаж байсныг, гэр бүл, хобби зэрэг зүйлүүдийг нь мэдэхийг хүсвэл амьдралыг нь товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцаарай. Энэ боломжийг facelook танд олгож байна. Нэмж хэлэхэд С.Баярцогттой “С” үсэг их холбоотой юм байна. Сүхбаатар, Сэлэнгэ, Сангийн, Сайд, Сангажав, Сайн зодоонч, Сайн хүү, Сайхан залуу гээд л…


“Цагаан гаагаа”: 1967 оны 3 дугаар сарын 28 нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Сангажавын хүү болон мэндэлжээ. Бага нас нь Сэлэнгэд өнгөрч 1984 онд Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг дүүргэжээ. Энэ зураг барилдсаны биш дуулсны дараах зураг. Хүүхдийн баяраар Сүхбаатар хотын Партизаны талбай дээр. /Цагаан “гаагаа”-н шуудагтай нь/.

“Үзэлцэх”: Сэлэнгэ аймаг тухайн үедээ “атаман” олонтой байлаа. Ямартай л Сэлэнгийн хөвгүүдийн тал нь атаман нөгөө тал нь бүр атаман гэдэг үг гарч байхав. Нэг байрнаас нөгөө байр орох замд юу ч болж мэднэ. Атаманууд нүдэндээ өртсөнийг дуудна. Ийм нөхцөлд дээрэлхүүлэхгүй байх гол 2 арга бий. Зугатах ба үзэлцэх. Манай хүний үзэлцэх гэдэг аргыг нь сонгосон. Дийлэхгүй ч гэсэн шантралгүй үзэлцээд л байна. Бас ч үгүй сайн зодоонч. Ингэж л өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн.

“Ув улаан хувьсгалч”: Монголын парламентын түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээ болсон С.Баярцогтын рекордыг одоогоор хэн ч эвдээгүй байна. Тэрээр 23-хан насандаа Ардчилалын “салхи”-аар амьсгалсны хүчинд МХЗЭ-ийн төв хорооны тэргүүн байхдаа АИХ-ын депутат болж байв. Тэр үедээ С.Баярцогт ув улаан хувьсгалч байсан. Түүнээс хойш өнгөө солихын сацуу намаа бас сольж амжсан. Э.Бат-Үүлийн хамт. Залуучууд цоглог байна даа.

“Хос морьтон”: Түүнд ер нь байнга “хос морьтой” явсан өвөрмөц намтар бий. Тухайлбал, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байхдаа 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны даргын албыг давхар хашсан байдаг. Мөн 1998 онд засгийн газрын гишүүн БОЯ-ны сайдын албыг ч давхар хашиж байв. Ер нь түүнийг хар залуугаасаа дарга болохын дон шүглэсэн нөхөр байсан талаар тэр үеийн залуучуудын байгууллагын нөхдүүд нь ярьдаг.

“Олон мэргэжилтэн”: Анх улс төрд орох замналын эх суурийг нь Сэлэнгэ аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан аав Сангажав нь тавьсан аж. Харин түүний эзэмшсэн боловсрол одоо хэнд ч гологдохооргүй болжээ. Дунд сургуулиа төгсөөд 1989 онд Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага мэргэжлээр, 2003 онд Монгол улсын их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, Колумбын их сургуулийг эдийн засгийн бодлогын менежмент чиглэлээр тус тус төгссөн. Англи, Орос, Герман хэлтэй гэж байгаа.

“12 нүд”: Энэ үед ерөнхийлөгч Элбэгээ Харвардад, Сайханаа дарга Жорж Вашингтоны их сургуульд, Баяраа маань Колумбын их сургуульд сурч байжээ. 3-уулаа хаяа уулзахаар 12 нүдтэй болчихдог.

“Поз”: С.Зориг, Баабар нартай хамт. Цаад зургийг нь харвал Ким Чен Ир, Ким Ир Сен хэмээх эцэг, хүү удирдагчид байна. Тэгэхээр Хойд Солонгост болж таарлаа. Дипломат хүмүүс 2 гараа урдаа авдаг юм болов уу, манай гурав ийм “поз” авъя гэж ярилцаа юм болов уу.

“Гишүүн”: 1996 оны УИХ-ын гишүүний тангараг өргөх үе. Түүнд Сэлэнгийн Мандал, Баянгол, Ерөө, Бугант, Хэрх, Түнхэлийнхэн итгэл хүлээлгэжээ.

“Гэр бүл”: Түүний ам бүл 4. Хоёр хүүхэд нь гадаадад сурдаг харин гэргийтэйгээ Москвад суралцаж байхдаа танилцсан.

“Гэргий”: АУИС, ЭЗИС–д   эдийн засгийн онолын багшаар ажиллаж байгаад Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан. Мөн Сангийн яам, Засгийн газрын төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаад Жорж тауны  Мэрилэндийн их сургуульд суралцаж байна. Одоо нэг олон улсын төсөл дээр захирлаар ажилладаг. Ер нь бол номын хүн.  Унаган орос хэлтэй, маш сайн англи хэлтэй.

“Хөгширдөггүй”: Нэг хэсэг топ модель Э.Одгэрэл, Сангийн сайд 2 юугаараа адилхан бэ гэтэл хөгширдөггүйгээрээ адилхан гэгдэв. Нээрээ ч Баяраа маань хөгширдөггүй нэгэн шүү. Охины хамт.

“Агрономич”: Эцэг, эхийн хамт. Баярцогтын аав Сангажав гуай Монгол улсын гавъяат агрономич, насаараа Сэрэнгэ аймгийн ХАА-н бодлогыг боловсруулж, удирдаж, зах зээлд шилжсэний дараа компани удирдаж ажилласан сайхан хөгшин бий. Ээжийнх нь хувьд их зөөлөн, сайхан сэтгэлтэй нэгэн.

“Саарал ордны шигшээ”: Манай хүн чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог. Улаан хобби нь. Тэрэндээ ч “Саарал ордон”-ы шигшээ багийн түлхүү тоглогчдын нэг.

“Хийх л ёстой”: С.Баярцогт: “Хичнээн хүнд асуудал байсан ч хэн нэгэн хийх л ёстой, тэгж байж л хөгжил урагшаа явна шүү дээ”.
www.24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car