ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гvйцэтгэх албадууд Өршөөл vзvvлэх тухай хуулийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хvргvvлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шvvхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрvvлсний дараа 560 хvний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хvний хилийн хоригийг цуцалжээ. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гvйцэтгэх ажиллагааны явцад битvvмжилсэн болон хураасан хөдлөх, vл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хvргvvлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гvйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзvрх дvvргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлvvлэх 431 дvгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дvгээр ангид хvмvvжиж байсан 125 ялтан шvvхийн тогтоол сонсчээ.
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуулыг суллах тул хөдөө, орон нутагт хvмvvжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хvмvvжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хvргэх vйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.