antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2015 Comments are off

20 сая орчим хуурамч мөнгө гүйлгээнд оржээ

нийтлэсэн Admin

        Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөтэй холбоотой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгджээ. Одоогоос хэдэн сарын өмнө “Хуурамч мөнгө байж магадгүй” гэж бодсон иргэд холбогдох байгууллагад мөнгөө авчирч үзүүлж байгаа талаар албаны хүн хэлж байсан. Энэ сайн хэрэг ч тэдгээр мөнгөний зарим нь ашиглалтын журам зөрчсөн /банкны хэллэгээр/ болох нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хэт үрчийсэн, хэт угаасан үед мөнгөний нууцлалууд нь алга болсон тохиолдолд ашиглалтын журам зөрчсөн гэх энэ хэллэгийг ашигладаг аж.

Үүний зэрэгцээ үүргээ ухамсарласан тэдгээр иргэдийн үзүүлэхээр авчирсан мөнгө нь хуурамч мөнгийг худалдаанаас татахад зохих хувь нэмрээ оруулж байна. Хэрэв хуурамч мөнгө үнэхээр мөн байвал иргэдээс мэдүүлэг авч, эрэн сурвалжлах ажиллагаа төдий чинээ тодорхой бас чиглэлтэй болно гэсэн үг.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар нийт 20 орчим сая төгрөгийг гүйлгээнээс шахаж, хураан аваад байгаа ч, хурааж авсан мөнгөнөөс гадна гадуур гүйлгээнд хуурамч мөнгөнүүд  эргэлдсээр байх магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь хэрэгт холбогдсон этгээдүүд хичнээн төгрөгийг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсанаа хэлэхгүй “гүрийсээр” байгаа. Тэдгээр “гүрийгчид” буюу хэрэгт холбогдсон 6-7 этгээд байцаалтдаа, “Боломж олдохоор нь хуурамчаар хийсэн мөнгөө гүйлгээнд оруулдаг”  гэж мэдүүлсэн.

(жинхэнэ)

Ийнхүү байцаалт өгч шалгагдаж байгаа этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл буюу  мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах  гэсэн зүйчлэлээр яллах юм.

Хуулинд заасан дээрх зүйл, заалтыг тодруулбал “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь объектив, субъектив хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцогддог” аж. Ийм хэргийг үйлдсэн этгээдийг төрийн мөнгөний бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх ашиг, мөнгө санхүүгийн тогтолцоонд халдсан гэж үздэг.

Халдсан гэдэг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг хэлээд байгаа аж. Объектив байдлаар гэдэг нь мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс гадна хуурамч гэдгийг нь мэдсээр байж борлуулсан үйлдлүүд, субъектив байдлаар гэдэг нь хэрэг хариуцах чадвартай  МУ-ын иргэн гэдгээрээ мөн гэм буруугийн шууд хэлбэртэй, ашиг олох гэсэн шунахай сэдэлтээр үйлдэгддэг гэдгээрээ онцлог.

Ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдийг гурван төрлийн хэлбэрээр шийтгэдэг аж. Үүнд, торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хэлбэр багтдаг бол нөгөө хэлбэр нь давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн эсэхээс шалтгаалан хорих ял нь уртасдаг аж. Харин гурав дахь хэлбэрт  нь зохион байгуулалтайгаар болон бусдад онц их хэмжээний хохирол учируулсанаас нь шалтгаалан  эд хөрөнгийг нь хураан арван таван жил хүртэл хорих ялаар шийтгэдэг гэж Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйльд заасан байдаг юм байна. Гэвч хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул гэмт этгээдүүдэд яг ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна.

(хуурамч)

Өмнө нь хуурамч мөнгөн дэвсгэртийг ганц нэгээр үйлдээд баригдсан тохиолдол гарч байсан ч тэр бүр эрүүгийн хариуцлага тооцдоггүй байжээ. Хэрэв хуурамч мөнгөн дэвсгэрт банкинд илэрсэн тохиолдол гарвал банкнаас хуурамч мөнгийг хураан аваад захиргааны, эрүүгийн хэрэг үүсэх нөхцлөөр нь холбогдох байгууллагад шилжүүлээд л  шийдчихдэг байсан аж.

Харин жилийн өмнөөс буюу 2014 оны зургадугаар сард Монголбанкны ерөнхийлөгч, ЦЕГ болон  Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орсон тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэх тухай тушаалд гарын үсэг зурсанаар эрүүгийн хэрэг үүсгэх нөхцлийг ийнхүү бүрдүүлж байна.

Г.Төмөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car