antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2012 Comments are off

С.Жавхлан Д.Дагвадорж Амай МАХН-аас үзнэ

нийтлэсэн Admin

Энэ шинэ жилээр ёстой нэг “хошногоны махаа гартал” шоудан ядаргаа нь ясандаа тулаад босч чадхаа байтлаа найр хэссэн, шилдэг мундаг гэсэн шагналд дарагдсан хүмүүс бол яалт ч байхгүй олны танил алдартангууд байлаа.

Зарим нэгэн улс төрийн муухан судлаачид улс төрийн нам хүчнүүдийн дэргэд болон ивээлд байдаг хэвлэл, олон нийтийн байгууллагууд хэнд ямар шагнал өгч байна түүгээр нь хардаж сэрдэж 2012 оны сонгуульд тэр тэндээс тийм намаас, энэ эндээс ийм намаас гэх мэтээр тааж буудаж будилж эхэллээ.

Одоо тэгээд тэдний үзэж байгаагаар С.Жавхлан “Энэ цагийн эгэл баатар” цол тэмдэг авсан юм чинь Увс аймагт МАХН-аас нэр дэвшинэ. Түүгээр ч зогсохгүй түүний төрсөн эгч нь Увс аймгийн МАХН-ын хороон дарга. Орон нутгийн сонгуульд нэр дэвшин МАХН олонх болвол Увс аймгийн засаг дарга болно.

Сумогийн аварга Д.Дагвадорж нь Н.Энхбаярын эртний найз. Ерөнхийлөгч байхаас нь л дэмжсэн. Ах Д.Сумъяабазар нь МАН-ын гишүүн тул ороод байх сонирхол байхгүй. Ядаж байхад өнгөрсөн зуны наадмаар МАН-ын нэлээд олон дарга нарын тоосыг гөвчихсөн. Орхоны засаг даргыг зүүн гарын чигчий хуруугаараа хатган ухаан алдуулсан гэх зэрэг МАН-аас яагаад ч дэмжлэг авахгүй болсон. АН бол түүний хувьд бүүр ч алергитай газар. Тиймийн тул МАХН гэж сайхан нутаг байгаа.

Бадарчин Амай МАХН-аас нэр дэвших магадлал өндөртэй тухай ярьж байна. Мэдээж тэрээр ТВ9 – ийн Эгэл баатар. Увс гаралтай. Түүний яриа үргэлж нийгмийн тухай байдаг. Маш сайхан задгай сэтэгдэг олон залуусыг байлдан дагуулах чадалтай тул Н.Энхбаяр түүнийг онилоод байгаа.

Юутай ч энэ 3 эрхэмийг МАХН дэвшүүлэх магадлал өндөр байгаа хэмээн яригдаж байгаа бол МАН – аас ҮЭ ерөнхийлөгч С.Ганбаатар дэвшинэ хэмээх шуугиан дэгдээд 2 хонов.

М.Энх

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car