Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан “Дэлхийн харвалтын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр энэ өдрийг ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй. Тиймээс дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх харвалтын өдрийн хүрээнд улсын I, III эмнэлгүүд зөвлөгөө өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж байна. Харвалт нь даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихсэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж үүсдэг байна. Иймд хүн бүр цусны даралтаа хянаж сурах шаардлагатай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.