antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2015 Comments are off

Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдээс хэд хэдэн зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

darsansaladНМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад их буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн 13 үйлдвэрийг хамруулсан байна. Уг шалгалтаар үйлдвэрүүдэд савласан бүтээгдэхүүний шошго дээр үйлдвэрлэгчийн хаяг тодорхойгүй, тэжээллэг чанар, гаж нөлөө тавигдаагүй, хүнсний нэмэлтийн болон органик хүнсний тэмдэг тэмдэглэгээгүй, барилгаа шинээр барих, өргөтгөхдөө зураг төслөө эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулаагүйгээс үйлдвэрлэлийн онцлогт тохирсон шаардагдах өрөө, тасалгаа талбайгүй, технологийн урсгал буруу, түүхий эд нь дагалдах бичиг баримтгүй, хадгалалтад хяналт тавьж бүртгэгдээгүй, температурын горимыг бүрэн тусгаагүй, дүрэм журмын талаарх мэдлэг дутмаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар  хяналт, үнэлгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажилласны дүнд 4 үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ 1 шатлалаар буурч дундаас бага эрсдэлд шилжиж, 2 үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ дунд эрсдэл дотор 10.9-13.7 хувиар буурч,  9 буюу 81.8 хувь нь “бага”, 2 буюу 18.1 “дунд” эрсдэлтэй болсон байна.

Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2014 оны төлөвлөгөөт шалгалтын дүнтэй харьцуулахад  үйлдвэрийн ажлын байрны стандарт шаардлагын түвшин 18.4 хувиар,  тоног,  төхөөрөмжийн хангалтын түвшин 26.3 хувиар,  тээвэрлэлтийн стандартын шаардлагын түвшин  21.6 хувиар нэмэгдэж,  ажлын байрны нөхцөлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшин 6.1 хувиар буурч, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшинөөр эерэг сорьц илрээгүй аж. Дээрх зөрчил илэрсэн үйлдвэрүүдэд туршлага солилцуулах чиглэлээр үзүүлэх сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car