Манай сонин єнгєрсєн оноос эхэлж нийгэмд дуулиан, шуугиан тарьж байсан авлига, албан тушаалын гэмт хэргvvд хэрхэн яаж шийдэгдсэн, хэд нь замхран алга болж байгаа талаарх мэдээллийг хvргэж байгаа. Бид энэ удаад Халамжийн гэх тодотголтой Д.Баярсайхан нарт холбогдох гэмт хэргийн талаар нэхэн хєєсєн юм.
Тодруулбал, єнгєрсєн оны арваннэгдvгээр сард Нийгмийн халамж vйлчилгээний ерєнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхvv бvртгэл, тєлєвлєлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, тvvний тєрсєн дvv болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мєнгє завшсан байж болзошгvй хэмээн хуулийнхан хорьж, цагдаж хэсэгтээ л сvр хvчийг vзvvлсэн.
Гэтэл хууль хvчнийхэн ар араасаа пижигнэлдэж байсан энэ хэрэг жил орчмын дараа чимээгvй болж, хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгvй, тэр ч байтугай vнэхээр тэд улсад их хэмжээний хохирол учруулсан юм уу гэсэн байдлаар хандсан байж ч болзошгvй мэдээлэл дуулдах болов. Бид уг хэргийн талаар цагдаа болон прокурорын хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж тодруулахад “Наад хэрэг чинь яг одоо хаана шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгvй байна” гэх хариултыг єгч байв. Уг нь Д.Баярсайхан нарын хvмvvсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг єєрсдийн ах дvv нарын нэр дээр байгуулан, халамжийн мєнгийг шилжvvлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум тєгрєг завшсан байж болзошгvй гэсэн мэдээлэл баривчилгааны дараахан хэвлэлээр мэдээлэгдэж байсан. Тэгвэл энэ vйл явдлаас хойш зургаан сар орчим чимээгvй байж байгаад хэргийн мєрдєн байцаалт идэвхжиж байсан тvvхтэй.
Єєрєєр хэлбэл, Нийгмийн халамж нэрээр улсын тєсвєєс их хэмжээгээр урсдаг мєнгє жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа, мєрдєн шалгалтын чимхлvvр ажиллагаа шаардагдах учраас цагдаагийн байгууллага томоохон хvчээр ажиллаж тєв, орон нутгийн 100 орчим мєрдєн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж, мєрдєн байцаалт явуулан ажиллагаагаа дуусч, дvн мэдээгээ нэгтгэж эхэлснийг тухайн vед эх сурвалж мэдээлж байсан. Тvvнчлэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад “Нийгмийн халамж vйлчилгээнд зарцуулагдах ёстой хєрєнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгvй гэдэг vндэслэлээр Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байсан. Энэхvv шалгалтын явцад халамж vйлчилгээний сангийн мєнгийг угаасан байж болзошгvй гэж сэжиглэж байсан” гэдгээ ч хэлж байгаа юм. Яг vнэндээ хуулийнхан тухайн vед Халамж vйлчилгээний газрыг 2012 оноос эхлэн овоо хараандаа авч шалгасны эцэст нэлээд “но-той, ноцтой” зvйлийг хєдєлшгvй баримтаар тогтоож, нэр бvхий хvмvvсийг саатуулсан байдаг. Єєрєєр хэлбэл, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхvvгийн тайлан тооцоо хуулийнхны анхаарлыг татсан учраас ийнхvv орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд зориулагдах ёстой хєрєнгє нь зориулалтын бусаар єєр зvйлд зарцуулагдсан байж болзошгvй хэмээн шалгах нєхцєл бvрджээ. Байдал ийнхvv эхнээсээ тодорч эхэлмэгц прокурор, цагдаагийнхан тэднийг цагдан хорих тухайд ямар ч асуудалгvй шvvгчийн шийдвэр гаргуулан хэл ам татлалгvй саатуулж байж. Хамгийн гол нь энэ хэрэгт нэлээд хэдэн єндєр албан тушаалтны нэр холбогдож эхэлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийгмийн халамж vйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй тєрлийн халамжийг орон даяар тvгээдэг бєгєєд тус байгууллагын дансаар олон арван тэрбум тєгрєг эргэлдэж иргэдийн гар дээр очдог аж. Єєрєєр хэлбэл, халамжийн vйлчилгээ нийт vйлчилгээний 95 хувийг эзэлдэг гэсэн vг. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж vйлчилгээнд зориулсан мєнгєнєєс гэхэд нэг удаад 35 сая тєгрєг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн талаар тухайн vед хуулийнхан хэлж, мэдээлж байсан. Энэ талаар хуулийн нэгэн эх сурвалж ийнхvv ярьж байв.
“Манайд томоохон албан тушаалтнуудад холбогдох Эрvvгийн хэргvvд ч мєн нэлээдгvй шалгагдаж байгаа. Хамгийн гол нь тэдний албан тушаалын эрх мэдэл, бvрэн эрх, улстєрийн хvрээлэл, улстєрдчийн хамгаалалтад байдаг зэргээс болоод хэрэг нь шvvхээр эцэслэн шийдвэрлэгдэхгvй байх тохиолдол олон байна” хэмээн халаглаж байсан.
Ямартай ч Тєрийн єндєр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мєнгє завшсаныг нь хуулийн байгууллага илрvvлээд, шалгаж эхэлдэг ч ихэнх тохиолдолд прокурор, шvvхийн байгууллагад очоод хэрэгсэхгvй болдог дvрэм аль хэдийнэ тогтчихсон.
Єєрєєр хэлбэл, энэ мэт албан тушаалын хэргvvд олны чихэнд хvрдэг ч тєдий л удалгvй замхардаг нь бичигдээгvй хууль. Тиймдээ ч шуугиан тарьж байсан хэргvvд хэсэгтээ хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. Vvний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх хэрэг хэрхэн эхэлж, хэрхэн шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог нь нууц биш.
Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам Єршєєлийн хуульд хамрагдан, цагаадах нь энvvхэнд байдаг нь хачирхалтай. Хэрвээ vнэхээр Д.Баярсайхан гэдэг хvн албан тушаалын гэмт хэрэгт орооцолдоогvй бол тvvнийг нь яагаад олон нийтэд мэдээлж болохгvй гэж. Ямартай ч Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж байсан уг хэрэг усанд хаясан чулуу шиг алга болж 4.5 тэрбумын хэрэг замхарчээ гэж ойлгогдохоор байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.