antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 Comments are off

“АЛТАН НАМАР”-Т ЗОЧИЛСОН ҮЛГЭРИЙН БААТРУУД

нийтлэсэн Admin

http://times.mn/uploads/django-summernote/2015-10-26/

Эцэг эхчүүд болон багш нар хамтран хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бий болгох нь хамгийн чухал байдаг. Эцэг эхчүүд болон багш  хүүхдүүдийн оролцоог хангасан идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр  маш сайн ажилладаг байгууллагуудын нэг бол  “Талст” 21 дүгээр цэцэрлэг юм.

Саяхан тус цэцэрлэгээс “Алтан намар” эцэг эхчүүдийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд улирал бүр тухайн улиралд тохирсон сонин содон агуулга шийдэл бүхий ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг ажээ. “Алтан намар”арга хэмжээнд эцэг эхчүүд бяцхан хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтуудыг үзэж сонирхсоноос гадна хүүхдүүдийн зурсан зургуудаар үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдийн хоолны үзэсгэлэнг бэлтгэн дэлгэсэн нь тун сонирхолтой байлаа.  Хоолны үзэсгэлэнд зараа, сармагчин, цох хорхой, шувуу, бамбарууш, туулай гээд олон амьтдыг жимс ногоогоор урлажээ.

Мөн багш нар ч хүүхдүүдэд бэлтгэж өгдөг хоолнуудаа ширээнд дэлгэж эцэг эхчүүдэд амтлуулсан юм. Бага дунд ахлах ангиудад өөр өөр хоол өгдөг бөгөөд энэ нь  хүүхдийн нас насанд тохирсон илчлэг хэмжээг агуулсан байдаг тухай цэцэрлэгийн тогооч ярилаа. Эцэг эхчүүд энэ арга хэмжээнд тун сэтгэл хангалуун байснаас гадна “манай цэцэрлэг бол Монголын номер нэг цэцэрлэг. Орчин тохижилт, хоол унд, багш нарын чадвар соёл гээд бүх зүйлээрээ гайхамшигтай” гэж байлаа . Үнэхээр ч эцэг эхчүүдийн хэлсэнчлэн  тус цэцэрлэгийн  бүх хана тэр чигээрээ үлгэрийн баатруудын хагас баримлаар чимэглэгдсэн “хүүхдийн драммын театраас илүү гайхамшигтай ертөнц”-ийг бий болгож чаджээ.

Анги бүрт  камертайн дээр цэцэрлэгийн доод давхарт  тоглоомын төв байгуулж, харин дээд давхарт  монгол ёс заншлын хичээл болон “үлгэрийн цаг”  ордог гоёмсог  монгол гэр байрлуулсан ажээ. Энэ бүхнийг хараад хүүхдүүдэд маань ямар их сэтгэл зүтгэл гаргаа вэ, ямар агуу сэтгээ вэ хэмээн би хувьдаа энэ цэцэрлэгийн хамт олонд талархах сэтгэл төрсөн юм. Монголд ийм цэцэрлэг олныг байгуулаасай хэмээн үлгэр жишээ Талст 21 дүгээр цэцэрлэгийг бяцхан магтаж бичсэн нь энээ.

http://times.mn/uploads/django-summernote/2015-10-26/

http://times.mn/uploads/django-summernote/2015-10-26/

http://times.mn/uploads/django-summernote/2015-10-26/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car