antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 Comments are off

Шар луу өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 7. Сумъяа гараг. Суулга одтой, 9 улаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car